ШУУД: Нийслэлд 191, орон нутаг 13 тохиолдол бүртгэгдлээ
2021-03-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.23/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 12326 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 206 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо. Тодруулбал, 204 тохиолдол нь дотоодод бүртгэгдсэн. Шинээр батлагдсан тохиолдлуудын 191 тохиолдол нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт батлагдсан тохиолдол 382 болж байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан хоёр эмч халдварт өртжээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 152 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3758 болж байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвараар өвчилсөн дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 1419 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1218 хүн хөнгөн, хүндэвтэр 183, хүнд 14, маш хүнд 4 хүн байгаа.

 

Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвараар өвчилсөн дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Ухаан муутай бөхийн шийдвэрээр баар, цэнгээний газруудыг нээж ард түмэнд гай боллоо. Нээх мундаг хүн болж хувийн салбарыг дэмждэг хүн болж улс орныг ацан шалаанд орууллаа. Сумтайбазараа ажлаа өгч үз!
2021-03-23
Одоо яанаа олон хүн чат хийхээр байна даа
2021-03-23
Odoo bolnoo.hatuu hul horiogoo togtoo:
Ungurdug tcagaan saraar hul horio tavih yosgui bsan yum .eruul baij l ediin zasgaa bosgono bizdee.
2021-03-23