ВИДЕО: Улс төрийн албан тушаалтан гомдол гаргахыг хориглоно
2021-03-23

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Гишүүд Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн Н.Энхбаяр:

 

-Эрүүгийн хуулийн Гүтгэх зүйл ангид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барилаа. Төрийн байгууллагууд иргэний журмаар цагдаад гомдол гаргах, улс төрийн нөлөө бүхий этгээд албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хардсан сэрдсэн үйлдэлд гүтгэсэн заалтаар гомдол гаргахгүй гэсэн заалтыг оруулж байгаа. Мөн 2020 оны нэгдүгээр сард УИХ  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа "Гүтгэх" гэдэг заалтыг "Худал мэдээлэл тараах" гэж өөрчилсөн байсан. Үүнийг буцааж "Гүтгэх" гэж өөрчилж байна.  Гүтгэх заалт нь өөрөө зөв нэршил, томъёолол юм. Гүтгэх гэдэг нь гүжирдсэн гэдэг агуулгыг илтгэдэг. 

 

Иргэд, сэтгүүлчид "улстөрч гэсэн гэсэн хүн. Яагаад улстөрч хүн эрүүгийн журмаар гомдол гаргах эрхгүй вэ гэсэн асуулт тавьж байна. Улстөрч гэдэг тухайн хүн гэхээсээ төрийн нэр хүнд байдаг. Улстөрч хүн илүү хүлээцтэй, тэвчээртэй байх эрхтэй. Иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо хэлэх эрхийг албан тушаалаар айлгаж, эх сурвалжаа хэлэхийг шаардаж болохгүй. Харин хувь хүнд, гэр бүлд нь хандсан бол нэр төрөө хамгаалах боломжийг өгнө гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин