ВИДЕО: Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ
2021-03-24

"Улаанбаатарын цагаар энэ сарын 23-ны өдрийн 22 цаг 46 минут 54 секундэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайнд магнитуд нь 5.5-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.75, уртраг 108.33" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Мөн Улаанбаатар хотод 22:50 минут орчимд  газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн.  Газар хөдлөлтийн хүч  2.5 магнитуд бөгөөд голомт нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайнд болсон гэх Шуурхай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. 

 

-Дэлхий дахинаа газар хөдлөлтий урьдчилан мэдээлэх боломжгүй. Ард иргэд айж, сандрах хэрэггүй. Газар хөдлөлтийн хүчээс хамаарч бага магнитудтай газар хөдлөлт болно. Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна. Аюулын түвшинд хүрч Улаанбаатар хотод мэдрэгдээгүй гэдгийг мэргэжилтнүүд мэдээлэв. 

 

Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”  тохиож байна.  “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг  цахим сургалт зохион байгуулах юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин