Туркмений Ерөнхийлөгч унаганд нэр өгч, нийслэлдээ зориулж шүлэг бичжээ
2021-03-24

Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Ахалтекиний морин цогцолборт зочилж, Наурызын баяраар төрсөн унаганд нэр өгсөн талаар ТДХ мэдээлжээ. 

 

"Үндэсний хаврын баярын өдөр унага мэндэлсэн нь тэмдэглэлт өдрүүд тэмдэглэлт үйл явдалтай үргэлж давхцаж байдгийг харууллаа" хэмээн Бердымухамедов өгүүлсэн байна. Мөн энэ унага тусгаар тогтнолын 30 жил, нийслэлийн 140 жилийн ойн баяр тохиож байгаа жил төрсөн тул "Ашхабад" гэсэн нэрийг унаганд өгчээ.

 

Тэрбээр морин цогцолборт очсоныхоо дараа "уран бүтээлээ туурвихаар шийдэж, "Ашхабад" нэртэй нийслэлийн түүх, ололтод зориулсан ээлжит номоо үргэлжлүүлэн бичсэн" гэж ТДХ мэдээлсэн байна. "Ерөнхийлөгч номоо бичихдээ шинжлэх ухааны баримт мэдээлэл, уран зохиолын үнэн бодит эх сурвалж дээр тулгуурладаг" хэмээн мэдээлэлд онцолжээ. 

 

Түүнчлэн, Наурызын баярын өдрүүдэд, Ашхабадын 140 жилийн ойд бэлдэж байх үеэр унага мэндэлсэн нь "Ерөнхийлөгчийн онгодыг сэргээж, тэрбээр "Миний цагаан хот-Ашхабад" шүлгийг нийслэлдээ зориулан тэрлэсэн" хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хийх ажилгүй сайхан гар байна даа
2021-03-24
Манай хүүк харалгүй өнгөрөөсэй.Харчвал хүний доог тохуу болно шүү.ХҮНИЙ ӨМНӨӨС ИЧИХ Ч ЁСТОЙ ЛҮД ЮМАА
2021-03-24
ENE NEG ERGUU LALAR BAYNAA
2021-03-24
ааа:
Хамаагүй ийм юм мэдээллэж болохгүй шүү. Манай Хүүк дуурайгаар унана шүү.
2021-03-24