Дархан-Уул аймгийн хэмжээнд 17 тохиолдол бүртгэгджээ
2021-03-24

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

 

-Дархан-Уул аймагт шөнийн 03 цагт нийт 11 тохиолдол батлагдсан. Үүнээс долоон тохиолдол Өвөрхангай Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувиллын газраас үүсэлтэй. Харин дөрвөн тохиолдлын халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

 

Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас нэмж зургаан хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Уг зургаан тохиолдол “Шарын гол” суманд батлагдсан. Ингэснээр сүүлийн гурав хоногт шинээр 17 тохиолдол бүртгэгдлээ. Дархан-Уул аймагт батлагдсан 17 тохиолдлын 11 тохиолдол нь эмчлүүлж байна.  Тус иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа. 

 

Халдварын тархалтыг бууруулах зорилгоор: 

 

-Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/

 

-Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/

 

- Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

 

-Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн Түр зөвшөөрлөөр гарна. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.

 

- Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.

 

- Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй

 

- Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй

 

- Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй

 

- Диско баар, караоке хязгаарлахаар боллоо.

 

Сүүлийн 14 хоногт ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААР үйлчлүүлсэн иргэд 7037-0122, 9954- 6468 утсаар холбогдоно уу.

 

Shuud.mn
Сонин хачин