"Спутник V" вакциныг КОВАКС хөтөлбөрт багтаах хүсэлт гаргажээ
2021-03-24

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан "Спутник V" вакциныг COVAX хөтөлбөрт оролцуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар тус сангийн захирал хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

COVAX хөтөлбөрт дэлхийн 190 орон оролцож байгаа юм. Хөтөлбөрийн нөхцлийн дагуу өндөр орлоготой орнууд орлого багатай орнуудад зориулан вакцин худалдан авах төлбөрийг төлдөг аж. Төлөвлөгөөний дагуу, 2021 оны эцэс гэхэд коронавирусээс сэргийлэх вакцины хоёр тэрбум тунг дэлхий даяар жигд хуваарилсан байх гэнэ. 

 

"Спутник V" вакциныг Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төв боловсруулан, 2020 оны наймдугаар сард Орост албан ёсоор бүртгэсэн юм. Анагаах ухааны Lancet сэтгүүлийн мэдээлснээр, коронавирусээс сэргийлэх энэ вакцины үр дүн  91,6 хувьтай аж. Одоогийн байдлаар Беларусь, Аргентин, Венесуэл, АНЭУ, Египет, Казахстан, Монгол зэрэг дэлхийн 55 орон энэ вакциныг бүртгэсэн бөгөөд ингэснээр "Спутник V" вакцин "АстраЗенека"-ы араас хамгийн олон оронд бүртгэгдсэн вакцинд тооцогдож байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хойш суугчид болгон харагдуулж байгаа нь төрийн албаны дунд шатны зарим нөхдүүд юм бишүү. Зар мэдээлэл өгөхгүй зориуд дунд нь гацааж хүлээлт үүсгэснийг өчнөөн хүмүүс хэлээд байгаа
2021-03-25
Kenchbish:
50-64 насны вакцинд хамрагдаагүй үлдсэн хойш суугчдын дарааллыг хойшлуулж хойт хөрштэф ажил төрлийн холбоотой хүмүүст спутник нэн түрүүнд хийх арга хэмжээг УОК шийдэх хэрэгтэй байна
2021-03-24
Иргэн:
Хойш суугчид болгон харагдуулж байгаа нь төрийн албаны дунд шатны зарим нөхдүүд юм бишүү. Зар мэдээлэл өгөхгүй зориуд дунд нь гацааж хүлээлт үүсгэснийг өчнөөн хүмүүс хэлээд байгаа
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-24
зочин:
Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-03-24