Японы Фукушимад Олимпын бамбарын буухиа эхэлжээ. Тус улсын зохион байгуулах хороо Юүтүб сувгаар бамбар буухиалах ёслолын ажиллагааг Юүтүб сувгаар шууд дамжуулсан байна. Грект асаасан бамбар өнгөрсөн онд Японд ирсэн юм.
"Дэлхий дахин хүнд үеийг даван туулж байх үед бамбар дүрэлзэн ассаар л байсан. Энэ бамбар итгэл найдвараар гэрэлтэж, харанхуй дунд бидэнд найдварын замыг зааж өгөг" хэмээн Японы зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимито мэдэгджээ.
Бамбар буухиалах ёслолын ажиллагааг Фукушима дахь J-Village хөлөмбөгчдийн бэлтгэлийн төвөөс эхлүүлсэн байна. 2011 оны газар хөдлөлт, цунамигийн дараа Япон улс сэргэн мандаж буйн бэлгэдэл болгон энэ газрыг сонгожээ.
Олимпын бамбар Японы 47 мужаар аялж, Олимпын наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны хооронд зохион байгуулагдах юм.
Бамбар буухиалах ёслолыг уран бүтээлчдийн тоглолт, хүндэт зочид бүхий баяр хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байсан. Энэ ёслолд 3000 орчим хүн оролцох ёстой байлаа. Гэвч коронавирусийн халдварын тархалтын улмаас энэ төлөвлөгөө өөрчлөгдсөн юм.
Г.Бямбасүрэн