“Пфайзер Бионтек” вакциныг зорилтот бүлгийн 12870 хүнд хийнэ
2021-03-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.25/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа: 

 

-Гуравдугаар сарын 24-нд нийслэлийн хэмжээнд 43 цэгээр 103 багийн 724 эмч, ажилтан ажиллаж 10773 хүнийг дархлаажуултад хамруулснаар нийслэлийн хэмжээнд нийт 237489 хүнийг вакцинжуулсан байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 731 хүнийг вакцинжуулалтад хамруулж нийт 7061 хүнийг тус тус дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 244550 хүнийг вакцинжуултын эхний тунд  хамруулсан байна.  

 

Өчигдөр “Пфайзер Бионтек” вакцин ирсэн. Уг вакциныг  зорилтод бүлгийн Гемодиализ 690, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547, ХДХВ халдвартай 260 хүн, хавдартай 10373 нийт 12870 хүнд хийнэ. 

 

Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 392 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд  вакциныг гарган авах 230 гаруй судалгаа хийгдсэнээс яаралтай хэрэглэх заалтаар болон бүтэн зөвшөөрөл олгогдсон 13 вакциныг улс орнууд хүн амын дархлаажуулалтандаа хэрэглэж байгаа.

 

Shuud.mn
Сонин хачин