Шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн хүнээс халдвар илэрчээ
2021-03-25

Баянхонгор аймагт коронавирусийн халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Эхнийх нь 03 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” сувиллын газраас зөөвөрлөгдөн ирсэн. Харин хоёр дахь нь Улаанбаатар хотоос очсон иргэн аж. Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт суманд очихдоо шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн байна. Түүний шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс нягтлахад  хариу нь “эерэг” гарсан байсан нь тогтоогджээ. Тиймээс тухайн иргэнийг 03 дугаар сарын 24-ний оройноос нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлэн эмчилж байна.

 

Улсын Биеийн тамир Спортын хорооны дарга Ц.Шаравжамцын ахалсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн чиглэлд ажиллаж улмаар Завхан аймагт ажиллаж байх хугацаанд нь тус ажлын хэсгээс Короновирусын батлагдсан тохиолдол илэрсэн. Иймээс Баянхонгор аймгийн Онцгой комисс шийдвэр гарган дээрх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 иргэнийг тусгаарлан, 307 иргэнээс PCR-ын шинжилгээг авч 2021 оны 03-р сарын 25-ны шөнийн 03:36 цагт ХӨСҮТ-рүү илгээгээд байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн төвийн хяналтад 6 пост, аймгийн хэмжээнд 20 сумын хяналтын 72 постод 273 албан хаагч, 80 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

Баянхонгор аймгийн Онцгой комисс

Shuud.mn
Сонин хачин
балай юмнууд юугаа хийгээд тэнээд явдаг байнаа.үхсэний чинь ажлын хэсэг тахал тараах зорилгоор явсануж
2021-03-25