Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-03-25

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, 2020.03.25-ны өдрийн 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 07:04 цагт ШУА-ын ООГХ-ээс Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

 

Мэдээлллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч болон иргэдээс тодруулахад чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.

Shuud.mn
Сонин хачин