Баянхонгор аймаг бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ
2021-03-26

 

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд /Цагдаа, Онцгой , Мэргэжлийн хяналтын газар, зэвсэгт хүчний 339-р анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ Эрүүл мэндийн байгууллага, эм ханган нийлүүлэх нэгжүүд, ус усан хангамж түүгээр үйлчлэх цэгүүд, шатахуун түгээх станц, эрчим хүчний байгууллага, хүнсний дэлгүүр, сүпер маркет тус тус ажиллаж бусад бүх төрийн болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

 

Дээрх хугацаанд хойшлуулашгүй ажил /буян номын ажил, малчдын хүнс болон өвс тэжээлийн тээвэрлэлт, эрүүл мэндийн шалтгаан/ - аар аймаг дотор зорчих тохиолдолд сумын онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр хөдөлгөөн үйлдэж болно.

Shuud.mn
Сонин хачин