Автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэджээ
2021-03-26

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 22-26-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 504 дуудлага мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүн нас барсан байна. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

 

-2021.03.22-ны өдрийн 22.00 цагийн орчимд СХД-ийн 10 дугаар хороо Баянхошууны замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон,

 

2021.03.23-ны өдрийн 13.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 2-р баг “Нарны гүүр” гэх газар аймгийн төвөөс 36 км асфальтан замд суудлын автомашин онхолдож зорчигч гэмтэж, жолооч амиа алдсан

 

2021.03.25-ны өдрийн 03.00 цагийн орчимд Увс аймаг Наранбулаг сум 3-р баг “Өлөнгийн бөгс” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ асфальтан замд 2 автомашин мөргөлдөж, жолоочийн амь нас хохирсон.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 229 зөрчил илрүүлсний 173 нийслэлд, 56 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд:

 

“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолоочид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин