С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно
2021-03-26

Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 

 

 

Тэрбээр "Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос орон нутаг зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргалаа.

 

Хоёрдугаарт, халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Төв, Хэнтий аймгийг 2021.03.28-ны өдрөөс 2021.04.11-ний өдрийг хүртэл улаан түвшинд шилжүүлнэ. 

 

Гуравдугаарт, цаашид халдвар тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-нээс эхлэн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Заавал дөрөвдүгээр сарын 5 гэхгүй халдвар эрчимтэй өсвөл хатуу хөл хорино. Хөл хориход хүрвэл иргэд, олон нийтэд 14 хоногийн өмнө мэдээлнэ" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөл хорио хэрэгтэй Маш чанга Юундаа хүлээсэн юм бэ
2021-03-27
zochin:
Ed nar ingej surjignej bj, hol horiondoo bailgaj bgaad songuul oguuleh argaa hereglene dee. Archaagui humuus yum aa
2021-03-27
ogtsoroo, ene chi buur teneg gar bainaaa
2021-03-27
yo yo yi gene vee, yostoi delgiin onigoo bolchih yumbaina l daa, yaaj ingej setgej chaddag bainaa, icheechee orkoo
2021-03-27
Ёох ойлгохгүй юмаа. цэргийн стратeгич хэрэгтэй байна. 14 хоногийн өмнө мэдэгдээд тэр хооронд гайгүй болчихлоо болилоо гэх юм уу. 3 хоног л баймаар даа
2021-03-27
Зочин:
Хөл хорио эсэргүүцэж байна.
2021-03-27
Д:
Буруухгүй нь 100 % тай байна даа...
2021-03-27
Э:
Олон хүнд таалагдах албагүй хөл хорихоор үхлээ хаглаа цуцал гэнэ хорихгүй болохоор өвчин их гараад бна хурдан хөл хорь гэнэ хүн бүгдэд тааруулж ажиллана гэж юу байдаг юм уок шийдвэрээр л ажилла хүмүүсээ
2021-03-26
14 ХОНОГ ҮРЖҮҮЛЖ ХОНОГОО ГҮЙЦЭЭХ ЮМ БИЗДЭЭ.
2021-03-26