Үс засуулбал өлзийтэй сайн
2021-03-28

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 15. Адъяа гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эрхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд  барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин