Монгол Улсын хэмжээнд нийт 276068 хүнийг дархлаажуулжээ
2021-03-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.28/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

 

-Гуравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод 40 цэгээр 93 багийн 650 эмч, ажилтан ажиллаж, 6257 иргэнийг дархлаажуулсан. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 267300 гаруй хүнийг вакцинжуулжээ. Мөн Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагуудын ажилчдыг дархлаажуулж ажиллаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 276068 коронавирусийн эсрэг вакцины  эхний тунд хамрагджээ. 

 

БНХАУ-ын Синофарм үйлдварийн вакцин хийлгэсэн хүмүүсийн 13 хувьд нь хэвийн хариу урвал илэрч байна. Тодруулбал, халуурах, бие арзайх, хэсэг газар өвдөх урвал юм. 

 

Shuud.mn
Сонин хачин