Путин: Бид сармагчин шиг бусдыг дуурайх ёстой юу?
2021-03-29

Өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байлаа. Тэрбээр вакцин тариулахдаа бусад улс орны тэргүүнүүд шиг камерын өмнө суугаагүй, түүнчлэн ямар вакцин тариулснаа ч зарлаагүй юм.  Вести агентлаг Владимир Путинд олны сонирхож буй асуултуудыг тавьжээ. 

 

- Владимир Владимирович, та коронавирусийн вакцин тариулсан. Вакцин тариулсан хүн бүрт өөр өөр гаж нөлөө гарч байсан, зарим нь мөр, зарим нь тариулсан хэсэгт өвдөж, зарим хүмүүс халуурч байлаа. Танд ямар зовуурь илэрсэн  бэ? 

- Бараг гараагүй дээ. Тариулснаас хойш эхний таван цагт ямар ч өөрчлөлт гараагүй, харин дараа нь тариа тариулсан зүүн гараа өргөхдөө өвдөлт биш таагүй мэдрэмж мэдэрсэн. Одоо ч тэр хэсгээ дарахад үл ялиг мэдрэгдэнэ. Өөр ямар ч өөрчлөлт гараагүй. Юмыг яаж мэдэх вэ гээд унтахдаа халуун хэмжигч шүүгээндээ хийсэн, халуунаа хэмжихэд хэвийн. Гурав хоног спортоор хичээллээгүй, хоккей тоглоогүй, зааланд ч очоогүй, усанд ч сэлээгүй. Харин дөрөв дэх хоногоос халуунаа хэмжихэд бүх зүйл хэвийн байсан тул халуун ваннанд орсон. 

 

- Дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд гэрэл зурагчид, зураглаачид сэтгүүлчдийн өмнө  вакцин тариулж, дэлхий даяар мэдээлж байсан. Гэтэл таныг вакцин тариулж байгаа нэг ч гэрэл зураг байдаггүй. Яагаад?

- Та бид сармагчин шиг аяглах ёстой юу? Хэн нэгэн хаа нэгтээ хийж буй үйлдлийг заавал хийх ёстой юу? Хэн нэгнийг хуурах хэрэгтэй байсан бол үүнийг хийх шиг амархан зүйлгүй. Тариур харуулаад л түүнд тараг, жүржийн шүүс хийгээд л шахчихаж болно шүү дээ. Би тоглож байна даа, мэдээж. Хүн хуурмаар бол амин дэм ч тариулчихаж болно. Гэхдээ вакцин бол тун чухал асуудал. Нэн шаардлагатай, хэрэгцээтэй. Хүн өөртөө итгэлтэй байж, өвдөхийг хүсэхгүй, өвчний хүндрэлээс сэргийлэх хүсэлтэй бол вакцин тариулсан нь зүйтэй. Архаг хууч өвчинтэй хүмүүс урьдчилаад эмч, мэргэжилтнүүд зөвлөх хэрэгтэй. 

 

Нэн хүнд өвчинтэй хүмүүс ч вакцин тариулаад бие нь хэвийн байгааг би маш сайн мэдэж байна. Манай улсад 6 сая гаруй хүн вакцинд хамрагдсан. Тэдгээрээс 4.3 сая нь хоёр дахь тунгаа тариулчихсан байгаа. Бурхны авралаар, одоогоор манайд вакцинаас үүдэлтэй ноцтой гаж нөлөө илрээгүй байна.

 

- Хүмүүс асуугаасай гэж бодож байгаа байх. Та ямар вакцин тариулсан бэ?

- Манай гурван вакцины нэгээр. Би хамт ажилладаг хүмүүстээ ч энэ талаар ярихгүй байхыг хүссэн. Яг үнэндээ би тэдэнд ч хэлээгүй. Зөвхөн надад тариа хийсэн эмч л мэдэж байгаа. Би өөр хэнд ч хэлээгүй. Манай дотоодын гурван вакцины нэгээр тариулсан. Эдгээр вакцинууд бүгд чанарын хувьд ижил. 

 

- Вакцинжуулалт бүрэн хийгдэж, эсрэг биет үүссэний дараа та томоохон арга хэмжээ, айлчлал төлөвлөсөн гэсэн. Харин бид улс орноороо хэзээ хязгаарлалтуудаа цуцлах вэ?

 

- Бид мэргэжилтнүүдийнхээ үгийг л сонсох ёстой. Сүргийн дархлаа тогтсоны дараа хязгаарлалтуудаа цуцална. Үүний тулд насанд хүрсэн хүн амынхаа 70 орчим хувийг вакцинжуулах шаардлагатай. Өнөөгийн хурдаар явбал бид зуны сүүл гэхэд ийм үзүүлэлтэд хүрчихнэ гэж би бодож байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Putinii botoks herees heterlee...huuheldei shig bolchij kkkk...zugeer hugshiruuch dee daranguilagchaa kkkk
2021-04-01
Томоо:
Ха ха ха ёстой үнэн дээ
2021-03-31
Л:
Уначихвал хөшигний цаанаас яриад эхлэнэ
2021-03-31
Рекэт:
Сармагчин шиг дуурайж байдаг нэг хүн үүнийг уншаасай.
2021-03-31
Томоо:
Ха ха ха ёстой үнэн дээ
Л:
Уначихвал хөшигний цаанаас яриад эхлэнэ
Н.ЛХАГВАДОРЖ:
Улсын төрийн тэргүүн нь вакцин тариулаа л биз. Шохоорхоод байх юм алга. ОХУ-ын 3 төрөл ковид-19 вирусын эсрэг вакцин нь дэлхийд цахиур хагалах цаг нь ойртлоодоо.Оросын вирусологийн ШУ барууныхнаас хэтийдсэнийг илтгэн харуулах болно.
2021-03-30
Zochin:
Hiilgeegyi ch bj medne.uuriih ni helsneer hen ch medehgyi
2021-03-30
аргагүй л их гүрний агуу удирдагч юмаа.биднийг олон аюултай бас ичгэвтэр өвчинөөс салгасан. бид 500,000 аас 3,000,000 болтлоо 6 дахин өссөн нь орос улсын тусламж. бид өнөөдөр улсын дайтай тусгаар улс байгаа нь энэ улсын л хүч.
2021-03-30
Манай ах нар хөрш айлын ахын сайн айхтар юмыг дуурайлдаа ядаж
2021-03-29
ухаантай хүн дээ
2021-03-29
Иргэн:
Диктатур Монголд путины Орос хамгийн их хохирол учруулж байна Гэхдээ өөрсдийн нь хохь Монголчуудаа Урвагчид толгойгоо мэдүүлж өмдөндөө тавьчих аад сууж байгаа хулчгар ууд
2021-03-29
Айлын хүүхэд ийм сүрхий
2021-03-29