УОК ирэх сарын 3-18-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт танилцуулна
2021-03-29

 


Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-д шилжиж, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж,  Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Засгийн газар хүмүүсийг хэтэрхий задгай дураар нь тавьж бодлогогүй зүйл хийснээс ийм байдалд хүрсэн гэж үзэж байна. Ядахдаа 11 цагийн мэдээллийг цэгцтэй ойлгомжтой өгч баймаар. Ялангуяа Байгалмаа шувууны хэлээр ойлгоход хэцүү юм шулганаад өнгөрөх юм... Энэ хатагтай бодлого барьж ажиллаж чадах хүн мөн л байдаг байгаа даа ... Мэдээллийг Ууганбаяр, Тэмүүлэн нар өгч байгаа нь арай дөнгүүр байх юм. Вакцин, вакцин.
2021-03-29
зочин:
Нийтийг хамрах төлөвтэй болсон үед хөл хоривол ялгаагүй дэлгэрсэн хэвээр л байна. Иймээс хориг тавихгүй байх нь зөв болно.Удахгүй вакцин ирнэ. Хөл хорионоос болоод 2 дахь вакцинжуулалтын хугацаа мэдэгдэхгүй замбараагүй байдал үүснэ.
2021-03-29
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-03-29
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-03-29
Шинэ Ухань хотын засаглагчид
2021-03-29