Тийм ээ, та нар гутамшиг
2021-03-30

Хуурай замын цэргийн командлалын харъяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан байлдагч даргадаа зодуулан хүнд гэмтэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Байлдагчийн ээж "Хүү минь амьдрах эсэх нь эргэлзээтэй, ухаангүй, маш хүнд байна" хэмээн ярьсан. 2001 онд төрсөн, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар тус ангид хуваарилагдсан 20-хон настай хүүг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч дэслэгч Г байлдагчийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед хүнд гэмтэл учруулсан байна. 

 

Салааны даргыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг зарим эх сурвалж мэдээлж буй. Түүнийг  ХУД-ийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж байгаа. Харин байлдагч Б Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амин үзүүлэлт тогтворжуулах  эмчилгээ хийлгэж буй. 

 

 

Энэ асуудалд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр "Хариуцлагагүй үйлдэл гарсан нь бидний буруу. Байлдагч Б-ийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хариуцлагыг шат шатандаа хатуу хүлээхэд бэлэн байгаа. Монгол Улсын иргэн үүргээ биелүүлээд эх орондоо тангараг өргөн алба хааж байх үед зодож гэмтээсэн асуудал бол гутамшиг юм" гэв. Тийм ээ, та нар, Монголын Зэвсэгт хүчин гутамшиг. 

 

Цэргээ зодоод эмнэлэгт амьтай голтой хүргэдэг, амь насыг нь хөнөөдөг армитай улс Монголоос өөр байхгүй биз. Үүргээ биелүүлэхээр тангараг өргөж цэрэгт мордсон ч эргэж ээж, аавдаа ирээгүй халуун амь хэчнээн билээ. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Irgen So:
Tanai sait l gutamshig
2021-03-30
Бууд Бууд Бууд бас дахин бууд!!!
2021-03-30
Lalariinsait mine:
Ta nar muusainuud haanahiin henii daalgavaraar ZH ni ruu dairna ve. Medeelliin eh survaljaa todorhoilooch
2021-03-30