Эмч, ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч мэдэгдэл хүргүүлэв
2021-03-30

МЭМАҮЭ-ийн холбооноос "Цар тахал ба цалин хөлс" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ-д мэдэгдэл хүргүүллээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастай, олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар пост дээр гэх мэт хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.

 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байгаа хирнээ нэг сард их эмчийн дундаж цалин 750.0-850.0 төгрөг, сувилагч дунд мэргэжилтэн 670.0-720.0 төгрөг, эрүүл мэндийн ажилтан 470.0-500.0 төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн зэрэгцээ салбарын нийт ажилтнуудын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Цар тахлын үед голомтод эмч, ажилтнууд нүүр тулан ажиллаж олон сар гэр бүл үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авч КОВИД-оор өвдөх тохиолдлууд ч нэмэгдсээр байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дэлхийн олон улс оронд ЭМС-ын ажилтнуудаа онцгой анхаарч тэдний цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлсэн жишээ олон байна. ОХУ гэхэд Ковид-19 цар тахалтай тэмцэн ажиллаж буй эмч, сувилагч нарт үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлснээс гадна жилд нэг удаа 60-80 мянган рубль, асрагч, нийгмийн ажилтнуудад 15-25 мянган рубль олгож байгаа, Тайвань улс эмч нарт 10 мянган юань, сувилагч болон багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүстээ 10 мянган юанийг олгож байгаа жишээтэй" гэв. 

 

Иймд Монгол улсын Засгийн газарт хандан:

 

1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэгдүүлэх.

 

2. Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсч мэдэгдэл хүргүүлж буйгаа уламжиллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛАА БУСДАД ДААТГАДАГ АРД ТҮМЭНТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ӨРГӨЖ ҮНЭЛДЭГГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ МОНГОЛ УЛС ХӨРСНӨӨС АРЧИГДАХ ОЙРХОН БАЙНА ДАА ХӨӨРХИЙ
2021-03-31
zochin:
Ene zasgiin gazar hezeech ard tumniihee toloo yu ch hiidrggui, Oyunerdene MAH-iinhan bugd JDU, TENDER, KONTSESSCHDIIG hamgaalj, demjdeg. Ted bugd uhej bn hilgaichuud, luivarchid. Eniig tsag hugatsaa haruulna. Ted ymarch bn bugd shorond yvah n UNEN.
2021-03-30