Шинэ Зеландаас Монгол руу үхэр экспортлохыг амьтан хамгаалагчид эсэргүүцжээ
2021-03-31

Шинэ Зеландын Оклэнд дэх Корнуолл паркаас Монгол руу үржүүлгийг зорилгоор үхэр экспортлохоор болсон байна. Харин энэ шийдвэрийг амьтан хамгаалагчид ихээхэн эсэргүүцэж, амьд амьтныг экспортлох нь "хүнлэг биш" гэж мэдэгдсэнийг Шинэ Зеландын stuff.co.nz цахим хуудас мэдээлжээ.

 

Корнуолл паркийн мэдэгдэлд "Корнуолл парк Монголын фермерүүдийн үржүүлгийн хөтөлбөрт манай үхэр орохоор болсонд баяртай байна. Энэ хөтөлбөр алслагдмал орон нутгийн оршин суугчдын амьдралыг дээшлүүлэхэд тусална" хэмээн өгүүлжээ. 

 

Харин амьтан хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн Дебра Эштон "тэдний цэцэрлэгт хүрээлэн нь амьд амьтны экспортын худалдаанд зориулсан амьтан үржүүлэх зорилгоор ашиглагдаж байгааг сонсоод цочирдсон" хэмээн мэдэгдсэн байна. Корнуолл Парк шилмэл үүлдрийн үхэр үржүүлэх ажлыг 20 гаруй жил хийж байгаа аж.

 

Эндээс үхэр экспортолсноор амьтад хүйтэн, эрс тэс нөхцөлтэй нутагт очихоосоо өмнө "маш аймшигтай нөхцөлд урт удаан, хүнд замыг туулна" гэж амьтан хамгаалах байгууллагын тэргүүн Эштон сказал мэдэгджээ.

 

"Үхрийг далайгаар тээвэрлэхэд эрсдэл учирна. Очих газартаа ч олон эрсдэлтэй тулгарна. Шинэ Зеландад үйлчилдэг амьтан хамгаалах хууль журам эдгээр амьтад очих улс оронд үйлчилдэггүй" хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Улмаар үхэр экспортлох шийдвэрээ эргэн харж, цаашдаа амьд амьтдыг эзспортонд гарган худалдахаасаа татгалзахыг уриалжээ. Фейсбүүк хуудсанд экспортын талаарх мэдээлэл гарсны дараа олон нийт ихээхэн эсэргүүцэж, амьтдыг "тамын төгсгөл рүү илгээж байна" хэмээн шүүмжилсэн байна. Түүнчлэн, амьтдыг "хүнд, аймшигтай, амь эрсдэм аялал", Монголын хатуу ширүүн уур амьсгал хүлээж байна гэж зарим нь үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
H:
Teneg novshnuud umaa. Odoo mongo idej uuh l arga. Bgaa hediinhee suug zun yadaj guitsed hudaldaj avah tseguud baiguulval taarna.
2021-04-04
ZOCHIN:
SHINE ZELANDIINHAN UURSDUU UULANDAA BELCHIJ BGAA HONIO BUUDAAD L IDDEGSHDEE...TER TUHAIGAA BARIMTAT KINO HIICHIHSEN BAHARHAAD L BAIGAAGAA TER AMITAN HAMGAALAGCH N ZUV GEDEGIIN BHDAA...
2021-03-31
zochin:
Manaid tesexgyi ee. Olon yum yarij bxaar bgaa xediigee mallaj bx ni deer
2021-03-31
gana:
fermeriin chigleleer urjuulne biz dee
2021-03-31
Manaihniig mal medehgui gej bodood baigaa baihdaa. Zarin ni arai l tuilshirsan humus baidag shuu.
2021-03-31
Манай цаг уурт яаж тэсэх билээ
2021-03-31