ВИДЕО: 394 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-04-01

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.01/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 20489 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 394 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 8841 боллоо. Дотоодод бүртгэгдсэн 394 тохиолдлын 266 нь Улаанбаатар хотод, үлдсэн  нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 8, Дархан-Уул аймагт 5, Орхонд 19, Дорноговьд 11, Архангайд 6, Завханд 3, Төв аймагт 22, Хөвсгөлд 2, Өвөрхангайд 10, Баянхонгор 10, Булганд 8, Ховдод 13, Сүхбаатар 11 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 150 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5070 болж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bayan-Ulgii l gantsaaraa covid tusaagui aimag bna! Gahaiyn hanyad Mongol uls dayar tarhahad bas l Khasaguud l uvchin tusaagui uldsen shuu!
2021-04-01
УОК, ЗГ огцор:
Коронаг нийслэл хот , хөдөө орн нутгын 17 аймагт тараасан УОК, ЗГ огцор. Огцор
2021-04-01