Тэмээчдэд мөнгөн урамшуулал олгоно
2021-04-02

Өмнөговь аймаг тэмээн сүргээ өсгөх зорилгоор малчдад мөнгөн тэтгэмж олгохоор болсон байна. Тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж захирамж гаргаж, ботго бойжуулсан малчдад мөнгөн урамшуулал олгохоор болжээ. 

 

 

Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд 2020 онд 2723 малчин өрх ботго бойжуулжээ. Тэдгээрт урамшуулал олгох ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны дотор зохион байгуулах юм. "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгож байгаа бөгөөд энэ нь тэмээн сүргийн тоо толгой өсөх, ашиг шим үр өгөөж нь нэмэгдэх, малчдын орлого дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин