Баянгол дүүрэгт 46 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна
2021-04-06

Нийслэлд гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 11 мянга гаруй тонн нөөцийн махыг худалдаалж эхэлсэн. Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны 46 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна.

 

Өнөөдрийн байдлаар 18,8 тонн нөөцийн мах борлуулжээ. 

 

Энэ жил коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн онд худалдаж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны махыг 6200 төгрөгөөр борлуулж байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин