Энэтхэгт илэрсэн давхар мутацитай вирус АНУ-д бүртгэгджээ
2021-04-06

Давхар мутацид орсон коронавирусийн хувилбар Энэтхэгт илэрсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ хувилбар АНУ-ын Сан-Францискод бүртгэгдсэн талаар АВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Стэнфордын клиникийн вирус судлалын лабораторийн шинжээчид бүртгэгдсэн тохиолдол Энэтхэг штаммын халдвар гэдгийг баталсан байна. Одоо дахин долоон тохиолдолд шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь энэ долоо хоногт гарах гэнэ. 

 

Өмнө нь Энэтхэгт илэрсэн коронавирусийн халдварын энэхүү хувилбар нь давхар мутацид орсон, гэхдээ одоогоор илүү халдвартай, вакцинд тэсвэртэй эсэх нь тодорхойгүй байгаа юм. Калифорнийн их сургуулийн халдварт өвчний шинжээчид шинэ штамм илүү халдвартай баж болзошгүй, учир нь Энэтхэгийн Махараштра мужид бүртгэгдсэн нийт тохиолдлуудын 20 орчим хувь нь энэхүү давхар мутацийн халдвар байсан гэдгийг онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин