Санхүүгийн зохицуулах хорооны тайланг хэлэлцэнэ
2021-04-07

УИХ дахь байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай асуудал;

-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-“Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

3.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох.

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг 15.00 цагт зохион байгуулна.

Жич:Хууль зүйн байнгын хороо хуралдана /цаг, танхим тодорхойгүй байгаа/

 

 

Shuud.mn
Сонин хачин