Байден: АНУ-д коронавирусийн шинэ мутациуд хурдацтай тархаж байна
2021-04-07

АНУ-д коронавирусийн шинэ мутациуд хурдацтай тархаж, халдварын шинэ тохиолдлуудын тоо өсөж байгаа тул COVID-19-ийн цар тахалтай хийх тэмцэл бариандаа орж байгаа гэж хэлж болохгүй хэмээн Жозеф Байден мэдэгджээ. 

 

"Нас баралтын тоо буурч байгаа. Нэгдүгээр сарынхтай харьцуулахад харьцангуй бага байгаа ч зарим газарт өссөн дүнтэй байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

 

Гэхдээ түүний өгүүлснээр, "сайн мэдээ ч бас байгаа" гэнэ. Тухайлбал, хүн амыг вакцинжуулах ажилд "гайхам дэвшилтэд хүрсэн" бөгөөд үүний ачаар өмнө нь төлөвлөж байсанчлан тавдугаар сарын нэгэн гэхэд биш дөрөвдүгээр сарын 19 гэхэд насанд хүрсэн бүх хүн амд коронавирусээс сэргийлэх вакцин хүртээмжтэй болно гэж Байден мэдэгджээ.

 

"Дөрөвдүгээр сарын 19 гэхэд улсын аль ч дүүрэгт 18-аас дээш насны иргэн бүр вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

Түүнчлэн чухамхүү ийнхүү вакцинжуулалтын цэгийг хүртээмжтэй болгосноор Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт багтаан 200 сая америк хүн коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдах боломжтой болно гэж Байден онцолсон байна. Мөн насанд хүрсэн хүн амаа вакцинжуулсны дараа бусад улс орнуудтай вакцинаа хуваалцана гэж Байден мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хохино муу америкчууд коронавирусээр бүгд өвчилж үхээсэй.
2021-04-07