АНУ-д Жонсон энд Жонсоны вакцин ашиглахыг түр зогсоов
2021-04-09

АНУ-д "Жонсон энд Жонсон" компанийн вакцин ашиглаж байсан коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын хоёр төвийг түр хаажээ. Энэ нь вакцины улмаас цөөн хүнд гаж нөлөө илэрсэнтэй холбоотой гэж  Wall Street Journal мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Каролина болон Колорадо дахь вакцинжуулалтын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

 

"Тарилга тариулснаас хойш 18 хүнд гаж нөлөө илэрсний дараа эхний төв үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дахь төвийг 10 хүнээс толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн талаарх гомдол ирсний дараа түр хаасан" хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

"Жонсон энд Жонсон" компанийн төлөөлөгч вакцинаас үүдсэн гаж нөлөөтэй холбоотой аливаа мэдээлэл бүрийг анхааралтай судалж байгаа хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин