Гэр бүрэхэд сайн
2021-04-11

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 30. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, шарагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Эрлэг лугаа учирна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин