Улсын хэмжээнд 3091 хүүхэд халдвараар өвчилжээ
2021-04-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд коронавирусийн халдвар аваад байна вэ?

 

-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3091 хүүхэд халдвараар өвчилжээ. Залуус болон хүүхдүүд шинж тэмдэггүй өвдөх тохиолдол байна. Тиймээс энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд гадуур явахгүй, хөл хорио тогтоосон үед алхаж явах боломжтой юм чинь гээд найзуудаараа уулзах зэргийг болих хэрэгтэй. 

Shuud.mn
Сонин хачин