Дэлхийн эдийн засгийг аварсан ч шагнал хүртээгүй эр
2021-04-13

Гуравдугаар сарын 23-ны өдөр 400 метр урттай асар том Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч хүчтэй салхины улмаас жолоодлогоо алдан хайргадсан юм. Улмаар энэ хөлөг онгоц Суэцийн сувгийн хөдөлгөөнийг бүрэн хааж, олон зуун онгоц сувгаар дамжин өнгөрөх ээлжээ хүлээн түгжирснээр дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учирж байв. 

 

Эвер Гивен чингэлэг тээвэрлэгчийг хайргадах үед түүний ойролцоо ганцхан экскаваторчин байсан гэнэ. Түүнийг Абдулла Абдул-Гавад гэх бөгөөд түүнийг Суэцийн сувгийн удирдлагууд осол болсон газар руу илгээжээ. 

 

Ингээд ажил эхэлснээр тэрбээр өдөрт 20 гаруй цаг ажиллаж байсан гэнэ. Улмаар хэдэн өдрийн дараа дахин хоёр экскаватор нэмж ирсэн ч Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч рүү ойртож чадаагүй аж. Тиймээс Абдул-Гавад  хөлөг онгоцны хамар хэсгийн элс хайргыг цэвэрлэснээр, онгоц байрнаасаа хөдөлжээ. 

Бизнес-инсайдерын мэдээлснээр, ийнхүү илүү цагаар олон өдөр ажилласан ч экскаваторчин цалин дээрээ ямар ч нэмэгдэл аваагүй гэнэ. Үүнд багахан гонсойсон ч энэ өдрүүдийг бахархалтайгаар санан дурсана гэж Абдулла ярьжээ. 

 

Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч Суэцийн сувагт долоо хоногийн турш түгжрэл үүсгэж, үеэр онгоцыг холдуулах ажил тасралтгүй явагдаж байлаа. Энэ хугацаанд түгжрэлд усан онгоцнууд сул зогсож, суваг хаагдсанаас үүдэн өдөр бүр 9.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн саатаж байгаа гэж холбогдох албаныхан мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Egel daruuhan er hun bna.
2021-04-13