Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирлээ
2021-04-14

 

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм.

 

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин