Ц.Анандбазараас үүдэлтэй “Me Too” хөдөлгөөн өрнөж эхэллээ
2021-04-14

Иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн болон орон даяар өрнөж эхэллээ.

 

Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанаа “...Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.

 

 

Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү...” хэмээн УИХ-ын нэгэн гишүүнд их удаан дарамтлуулж буйгаа бичсэн юм. Хэний ч нэр усыг дурдаагүй энэ постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран мэдэгдэл гаргаж, “би биш” хэмээн зарлалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "...Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.

 

Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээгээд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ. Харин түүний энэ мэдэгдэл гал дээр тос нэмэв.

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж, хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэллээ. Өргөө кинотеатр, Сод Монгол группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд ордог, бие бялдар, зүс царай сайтайг өөрийн дур хүслээ хангах “хэрэгсэл” болгодог гэсэн гомдол олон олон бүсгүйчүүдээс иржээ. Үүнээс үүдэн иргэн М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр “Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрээс  Me too Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ.

 

Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон гаж донтонгууд, шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё” хэмээн бичжээ.

 

Энэ хөдөлгөөн нийгэм даяар өрнөх нь тодорхой боллоо. Сод монгол шатахуун түгээх станц, Өргөө кинотеатраар үйлчлүүлэхгүй гэсэн хүмүүсийн сэтгэгдэл цахим хуудсанаа өрнөж, томоохон групп компанийн захирал ч хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал “М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Ажлын байрны бэлгийн дарамтыг дэмжихгүй” хэмээн жиргэсэн байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Энэ УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь ГЭМТ ХЭРЭГТЭН” хэмээсэн удаатай. Гэмт хэрэгт орооцолдсон, хуулийн байгууллагад шалгагдсан, хорих газар саатуулагдсан цөөнгүй гишүүд парламентын танхимд суугаа нь худал биш. Харин одоо охид бүсгүйчүүдийг хүчирхийлэгч бас нэгэн хүн гишүүн болон парламентад суугаа нь ил болов уу?!

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Хуцаж бай:
Янхныг нь мэддэг бол чи бас аваа
2021-04-15
Зочны эсрэг:
Та биеэ үнэлэгч гэдгийг нь мэддэг ажээ! Та ч авсан байж магадгүй хүн байна шүү тэгвэл! Ерөнхийлөгчөө бол бид дахиад сонгоно. Таны мэтийн хог шороонуудыг тэр л шүүрдэж чадна
2021-04-15
Зочин:
Ард түмэн сонгож байгуулсан парламентаа, ямар ч нотолгоогүй биеэ үнэлэгчийн МӨНГӨНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨР ОГЦРУУЛАХ УУ? Хэрэв тэр Анандбазар буруутайг Шүүх тогтоовол тэр өөрөө л огцорно биз! Зөвхөн нэг хүнийг ЕрөнхийлөгчиЙн суудалд үлдээхийн тулд Монголчууд өөр хоорндоо алалцаж, төрөө түйвээх болж байна уу? ТИЙМ ЮМ ОГТ БАЙХГҮЙ !!!
2021-04-15
Зочны эсрэг:
Та биеэ үнэлэгч гэдгийг нь мэддэг ажээ! Та ч авсан байж магадгүй хүн байна шүү тэгвэл! Ерөнхийлөгчөө бол бид дахиад сонгоно. Таны мэтийн хог шороонуудыг тэр л шүүрдэж чадна
Иргэн:
Энэ янханы хөдөлгөөнийг ХЭН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГААГ илрүүлбэл бүх үнэн тодорно !!!
2021-04-15
Хуцаж бай:
Янхныг нь мэддэг бол чи бас аваа
Иргэн:
Их хурлыг тараах хэрэгтэй.
2021-04-15
Их хурлыг тараах хэрэгтэй.
2021-04-15
Иргэн:
1000 байхдаа яахав дээ. Эрүүл ухаанаар бодож үзэхэд энэ бол худлаа тоо. Бизнесмен хүн их ажлын хажуугаар ямарч явдалтай байлаа гэхэд 1000 яавч биш байлгүй дээ. Одоо 100 гаруй гэвэл одоо эргэлзэж гайхах сан. Сүндэрьяа ер нь сэтгэц нь зүгээр байгаа даа таминь. Энэ корона ч хүмүүсийг янз бүрийн үйлдэл хийлгэж байх шиг бн шүү. Дээр нь сонгуулийн пиар...
2021-04-14
Сүнээ шиг нь олоон байдаг ч, хэлж ярих охид бүсгүйчүүд харин хэд байдаг нь хоржоонтой. Авч суусан авааль эхнэртэйг нь тоолсон нь лавтай хямд биз ээ
2021-04-14
Ил далд, хойдох урдах, шинэ хуучин гээд манай дээдсийн эмсийн хүрээлэн учраа алдаж ээ. Улаан бал шүгэл үлээлгэв!! Лодой браво
2021-04-14
Занданшатар чинь балмад болгоныг дэмждэг хүн юм аа
2021-04-14
Ийм учраас л охидуудаа маш мундаг боловсрол, мэдлэгтэй болгож байгаа. Хэнээс ч хамаарахгүй амьдрах чадвартай болгоцгооё.
2021-04-14
Zov shuu novshiin huchirhiilegch gaj nohduud nariin bizenssees tatgalzay huuliin hariutsalga tootsuulay, niigmiin shivshig bolgoe shaltand oruulay
2021-04-14
Занданшатар бага тэнгэрт хаус бэлгэнд авсан гэсэн, шалгуулмаар байна аа.
2021-04-14
Мянганбаярын эрин дуусаж Мянгатбазарын эрин эхэллээ.
2021-04-14
Эс үйлдэхүй, дэмжиж байна гэж ойлгогдож байнаа
2021-04-14
ZOCHIN:
ANANDBAZARIIN DOTNIIHN NAIZUUD N HEN HEN VE. YG L IJILHENSHUUDEE.HUNIIG NAIZALDAG NAIZUUDAAR N L MEDEHED ILUU HYLBAR....
2021-04-14
Занданшатар бага тэнгэрт хаус бэлгэнд авсан гэсэн, шалгуулмаар байна аа.
zochin:
Анандбазар шиг хүмүүс зөндөө байгаа да, хариуцлага хүлээлгэсэн дээр л дэ? моннисийн чулуунбаатар ямар вэ? хар
2021-04-14
Энэ новшийнэтгээдийг Их Хурлаас татах хэрэгтэй, муусайн луйварчид даврввд толгойдээр гараад суусан байна.
2021-04-14
Zochin:
Bulganiihan anhdagchid bolsoor l .........
2021-04-14
Иргэн:
Эмэгтэйчуудэд асуудал их бга шуу.шуналтай, нэрийг нь гутааж монго олох санаатай болов уу. Камер ихтэй болсоншдэ, цаг тухайд нь хэлээгуй учраас итгэхгуй бна. Эмэгтэйчууд шударга сайн бх хэрэгтэй
2021-04-14
Зочин:
УИХ гэмт этгээдүүдийг далдлах нуувч газар болоод удаж байгааг ЕК Баттулга үнэн хэлсэн юм байна.. МАН 75 жил хүртэлээ цэвэр шударга явсан байж болох ч одоо цэвэрлээд ч барагдахгүй хог новш, өмхий ялгадасны уул уурхай болжээ... Маш их цэвэрлэгээнд орохгүй л бол дуусаа.. Дуусч Дуусахадаа Монголыг араасаа чирээд дуусгаж магадгүй л болох нь ард иргэд минь.
2021-04-14
Зочин:
Ямар нэг хэрэг хийсэн хумуус ямарч аргаар хамаагуй завал УИХ-ын гишуун болж халдашгуй байдлаар оорсдийгоо шоронд орохоос аварна гэж боддог байхоо. УИХ-ын гишуун болох гэж их монго зарцуулна.дараа нь шархаа нохох гэж ард тумэнд зарцуулах зуйлээс хулгайлна, Ийм л хумуус байдаг бололтой. Намдаа монго огно, нам нь мэдлэг боловсролыг харгалзахгуй огсон монгоний байдлаар нь том албан тушаалд томилно, томилгоог баталгаатай болгохын тулд намын даргадаа бас муу далд цэвэрхэн аргаар авлига огно, энэ нь хэрвээ хардагдаж илэрвэл зээлсэн болж тааарнадаа. Энэ буруу тогтолцоог оорчлох цаг аль хэдийн болсон, иргэд дутах зуйлгуй сайхан амьдармаар байна ! !
2021-04-14
иргэн:
хэрэвээ энхрийлж хайрлаж өсгөсөн миний охинийг ингүүл би шууд хутга шаана
2021-04-14
ОДОО УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ЮУ ГЭХИЙГ НЬ ХАРЪЯ.
2021-04-14
Зочин:
Их хурал сууж бгаа эм гишүүд яагаад дуугарахгүй бна вэ
2021-04-14
Эс үйлдэхүй, дэмжиж байна гэж ойлгогдож байнаа
Тэнэг хог түрүүлж дуугараад буруудчихийн
2021-04-14
Зөв дэмжиж бн. Анандбазарт хэрэг үүсгэ
2021-04-14
Уншигч:
Дэмжиж байна. Охид минь ганц олдох амьдрал залуу насаа ийм новшнуудаас болж бузарлуулж байна гэдэг арай л дэндүү. Миний охиныг хэн нэг нь ингэсэн байх вий гэхээс дотор урагдаж байна
2021-04-14
УИХ-ийн эмэгтэй гишүүд яагаад таг!
2021-04-14
Эрх мэдэлтэй мөнгө төгрөгтэй нөхдүүдэд байдаг л зүйл байх. Нөгөө сууж байгаад гардаг нөхөр ч иймэрхүү асуудалд ороод байсан уу
2021-04-14
zochin:
me too demjij bna
2021-04-14
Nam bus irgen:
Nemj helehed Nambarin Enkhbayar hemjeelshgui erh darhtai baihad naad maniak chini dalbaan door ni ih luivar hiisen gesen.
2021-04-14
Nam bus irgen:
Iim hogiin hulgaichuud UIH-d songogdood baidgiin uchriig ogt oilgohgui yum. Niit mass ni oyuni doroitold orchihson yum shig bna doo.
2021-04-14
dn:
Zailuul mungu hurungu bn zaaval ene gishuun bolj ingej nudnii bulai bolhiin orond zugeer l zorgooroo muruu haraad amidarch boloogui ym uu? Ushuu yu dutlaa gej tumenii doog bolj yvna ve??!!!yadaj aav eej ur huuhdiinhee horvood gishgih nuur tsaraig bodoochee!
2021-04-14
Зочин:
Ямар нэг хэрэг хийсэн хумуус ямарч аргаар хамаагуй завал УИХ-ын гишуун болж халдашгуй байдлаар оорсдийгоо шоронд орохоос аварна гэж боддог байхоо. УИХ-ын гишуун болох гэж их монго зарцуулна.дараа нь шархаа нохох гэж ард тумэнд зарцуулах зуйлээс хулгайлна, Ийм л хумуус байдаг бололтой. Намдаа монго огно, нам нь мэдлэг боловсролыг харгалзахгуй огсон монгоний байдлаар нь том албан тушаалд томилно, томилгоог баталгаатай болгохын тулд намын даргадаа бас муу далд цэвэрхэн аргаар авлига огно, энэ нь хэрвээ хардагдаж илэрвэл зээлсэн болж тааарнадаа. Энэ буруу тогтолцоог оорчлох цаг аль хэдийн болсон, иргэд дутах зуйлгуй сайхан амьдармаар байна ! !
Irgen:
ikon.mn medee.mn itoim.mn zindaa.mn gogo.mn factnews.mn fact.mn sonin.mn geh met medeenii site-uud deer Anandbazariin tuhai medeeg nam darsan baina. Aimaar mongo zarj haalt hiij baigaa yum bn. 9. Haalt hiideg baidliig n shalgah heregtei.
2021-04-14
Irgen:
Busad medeenii site-uud Sodmongol-toi haaltiin gereetei yum baihdaa. Hamag buzar bulai n uyeriin dalan shig zad tavij bn. Ooriig n hen ch yaj ch chadahgui geed buur oodorson amtshsan bj. Hurelsuhiig l haraya odoo. Yer n zaaval shalgah yostoi olon medeelel garch irj baina daa: 1. Ohiduudiig ailgaj daramtalj huurj huchirhiildeg. 2. Ajilchidaa daramtladag. 3. Benzin ooroo holidog baij Huuramch shatahuuntai temtseye geel jujigleed baisan. 4. Darhan tsaatstai gazruudiig ezegnesen. 5. Songuuliin bulhai luivar. 6. MIAT ruu monopoly ongotsnii tulsh shahdag. 7. Biznesiin olon luivar hiisen. 8. Yer n busdiig bainga ailgaj daramtlaad sursan etgeed baina.
2021-04-14
овид:
Анандбазар МИАТ-н тийзний үнийг өөрийн дураар дэлхийд хамгийн өндрөөр тогтоож олон жил Монгол улсын гадаад харилцаа, Аялал Жуулчлалд том гай тариад байж байхад хэн ч яаж ч чаддагүүйл юм билээ, тэр олон хүчиндүүлж зодуулсан хүүхэн эмэгтэйчүүд охид яаж чадахийн, яаж ч чадахгүйшт
2021-04-14
маш сайн байна цэцэг шиг охин үрсээ аварцгаая МОНГОЛЧУУДАА
2021-04-14
Зочин:
Их хуралд ийм гишууд бгаа одоо охид бугд нэгдээд тэмцхэ хэрэгтэй дэмжиж бна
2021-04-14
Их хурлыг тараах хэрэгтэй.
metoo
2021-04-14