Ханхүү Филиппийг хар тугалган авсанд оршуулна
2021-04-14

Британийн ханхүү Филиппийг Винзорын цамхагийн хашаан дахь Гэгээн Георгийн сүмийн нутаг дэвсгэр дээр царсаар хийж, хар тугалгаар бүрсэн авсанд оршуулна гэж Дэйли Мэйл мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ханхүү болон түүний эхнэр, Британийн хатан хаан II Елизаветад зориулсан авсыг 30 гаруй жилийн өмнө хийсэн бөгөөд Leverton&Sons оршуулгын товчоонд хадгалагддаг гэнэ. Авсыг хар тугалгаар бүрсэн нь цогцос задрах явцыг удаашруулдаг аж.

 

Хатан хааны гэр бүлийн бусад гишүүд, тэр дундаа Диана гүнжийг ч ийм хар тугалган бүрээстэй авсанд оршуулж байжээ. Хар тугалганы улмаас түүний авс 250 кг жин татаж байсан гэнэ.

 

Филиппийн шарилыг ханхүүгийн өөрийнх нь удирдлаган дор өөрчлөн зассан, дээгүүрээ задгай Ланд Ровер 130 машинаар сүм рүү хүргэх юм байна. Ханхүү Филипп дөрөвдүгээр сарын есний өдөр 99 насандаа таалал төгссөн бөгөөд нас барахын өмнө хүү Чарльздаа "ээжийгаа асарч халамжлахыг" захиж байсан гэнэ. Түүний үхэл "амьдралд нь асар том хоосон орон зай үлдээсэн" хэмээн Хатан хаан өгүүлсэн байна. Тэд хамтдаа 73 жил амьдарчээ. 

Ханхүү Филипп: I Николай хааны удам Британийн Хатан хааны тулгуур болсон нь

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хожим хойно архелогийн олдвор болох бизээ
2021-04-14