Халдварын тоо буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай
2021-04-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Хатуу хөл хорио ямар үр дүнтэй вэ? Үүнээс илүү олон хоногоор хөл хорио тогтоовол ямар үр дүнтэй  вэ?

 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

 

-ЭМЯ болон ХӨСҮТ-өөс  халдварын нууц хугацаа буюу 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох санал гаргаж байсан. Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч ойрын хавьтал болсон нууц хугацаандаа байсан иргэд илэрч , өдрөөс өдөрт бүртгэгдэх тоо нэмэгдэж байгаа. Тиймээс дараагийн 10 хоногт нөхцөл байдлын үнэлгээг хийж байна. Магадгүй хөл хорионы төгсгөлд халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдсэн үед дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. 

 

Бүх нийтийн хөл хорио хумигдсан  ч гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа байдал хэвээрээ байгаа. Магадгүй халдвар аваад нууц хугацаандаа байсан хүмүүс гэр бүлийн хүрээндээ халдварыг тарааж байх боломжтой. 

 

Дархлаажуулалтын хугацааг 56 хоног болгож сунгасан. Ингэснээр хоёр дахь тунд нөлөөлөх үү? 

 

-Синофарм вакцины зааварт 21-28 хоногийн хугацаанд хийнэ гэсэн заавартай байгаа. Гэхдээ 21-56 хоногт хийхэд ямар нэгэн дархлаа тогтцод нөлөөлөхгүй гэдгийг БНХАУ-ын өвчний сэргийлэлтийн төвөөс албан ёсоор мэдээлсэн. Судалгааны ажлууд үргэлжилж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene hul horio yadaj 10 honogiin umnu bsansan bol uur bh blaa
2021-04-14
Энэ дүфүүд улс орон , ард түмний амьдрал , амьжиргаа гэж мэддэг болов уу. Өөр шигээ юугаар ч дутахгүй гэж жишиж боддог байхаа. Юу ч чадахгүй. Ажлаа авснаас нь хойш ковид ихэдсэн үү гэхээс багадаагүй. Ийм арчаагүй чадваргүй новшнуудыг нэн яаралтай огцруулж зайлуул.
2021-04-14
Zochin:
Changal.iljig uur hel medehgyi.ter nam mam,erh chuluu yaridguud amaa hamhisan ni deer shyy.chi yu ch medelgyi ,amarhan edgelee gehed ard chin yheh ni colon sehsen ch mash horio chanartai yldetstei edgerch chadha gesen l songolttoi bgaa
2021-04-14