ХӨСҮТ: 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна
2021-04-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.14/ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Эмнэлгийн тусламж авч чадалгүй 20 настай залуу нас барсан гэсэн гарсан. Энэ үнэн үү? 

 

-Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх нь зохимжгүй байдаг. 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна. Коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ коронавирусийн шинжилгээ эерэг гарсан хүн болгон халдварын хүндрэлээр эсвэл бусад өвчнөөр нас барсан гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай.  Тухайн хүн нь нийтийн асрамжийн газар байрлаж байсан. Тиймээс асрамжийн газар, эрсдэлт бүлгээ вакцинжуулах асуудалд анхаарч ажиллах шаардлагатай. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин