Гэртээ нас барсан таван тохиолдол бүртгэгдлээ
2021-04-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.14/ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан тохиолдол гарсан уу? 

 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

 

-Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Гэртээ нас барсан тохиолдол тав бүртгэгдээд байгаа. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдах болон бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байна. Өөрийнхөө шинжилгээнд итгэхгүй байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх цаг алдах зэрэг зүйл байна. Заавал PCR шинжилгээний хариуг хүлээж, эмнэлгийн тандалтын баг ирэхийг хүлээхгүйгээр тухайн хүн өөрийн харьяа эмнэгт хандах хэрэгтэй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Харин тх, үнэхээр сэтгэл өвдөж бн
2021-04-16
Зочин:
Эмнэлгийн тусламж үзүүлж чадахгүй гэрт нь өөд болгодог, одоо удахгүй гудамжинд өнхрөөөд өгдөг болгох нь л дээ, энэ УОК,НОК хоёр. Арай ч дээ. Ажил зохион байгуулах чадваргүй энэ хүмүүсийн байж байгааг харахаар...Арай ч дээ...
2021-04-14
Харин тх, үнэхээр сэтгэл өвдөж бн