Японы хамгийн хүчирхэг атомын цахилгаан станцын ажиллагааг зогсоолоо
2021-04-14

Японы хамгийн хүчирхэгт тооцогдох "Касивазаки-Карива" атомын цахилгаан станцын аюулгүй байдлын салбарт зөрчил илэрсэн тул тус станцын үйл ажиллагааг түр хориглох шийдвэрийг Японы Атомын эрчим хүчний хяналтын улсын хороо гаргажээ. Энэ талаар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр NHK суваг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, станцыг эзэмшигч, Японы эрчим хүчний томоохон компани болох Tokyo Electric Power компанийг атомын цахилгаан станц руу цөмийн түлш нийлүүлэхийг албан ёсоор хоригложээ. Илэрсэн бүхий л дутагдал, зөрчлүүдийг шийдвэрлэсэн цаг станцын ажиллагааг сэргээх юм байна. Энэ ажилд дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай гэнэ.

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын 18-ны өдөр Японы Уосын хороо "Касивазаки-Карива" автомын цахилгаан станцад аюулгүй байдлын үзүүлэлтээр хамгийн бага үнэлгээ өгчээ. Тэр дундаа, атомын цахилгаан станц дээр "алан хядагчид нэвтрэхийн эсрэг" арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэдэг нь шалгалтаар тогтоогдсон байна. Түүнчлэн станц дээр цөмийн материалуудыг зохих ёсоор хадгалаагүй хэмээн улсын хороо дүгнэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Японууд бүхнийг чадагч бурхад биш чадахгүй юм зөндөө байгаа.
2021-04-15