Жонсон энд Жонсон компани Европт вакцинаа ашиглахаа хойшлуулав
2021-04-14

Америкийн "Жонсон энд Жонсон" компани коронавирусээс сэргийлэх вакцинаа Европт ашиглахаа түр хойшлуулсан талаар компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Мэдэгдэлд өгүүлснээр, вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлуудыг компани мэдсэн хэмээн онцолсон байна. "Түүнчлэн эрүүл мэндийн салбарт Европын эрх баригчидтай эдгээр тохиолдлуудыг хамтран шалгана" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Үүнээс өмнө, АНУ-д "Жонсон энд Жонсон" компанийн вакциныг ашиглахаа түр зогсоосон юм. Энэ нь вакцин тариулсан цөөн хүнд цусны бүлэгнэл үүссэнтэй холбоотой гэнэ. АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр, тус улсад 6.8 сая тун вакцин тарьснаас хүнд хэлбэрийн цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол бүртгэгджээ.

АНУ-д Жонсон энд Жонсоны вакциныг ашиглахаа түр зогсоохыг зөвлөжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин