ИРГЭД: Вакцины хоёр дахь тунгаа хугацаанд нь тариулмаар байна
2021-04-15

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 15 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Өнөөдөр хатуу хөл хорио тогтоосон тав дахь өдөр. Хатуу хөл хорио нэртэй ч хөдөлгөөн ихтэй байна. Мөн сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал ихэд хүндэрч байгаа. Тухайлбал, өчигдрийн байдлаар 1220 хүний шинжилгээнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 17823 болжээ. Мөн хоёр хүн нас барж, халдварын улмаас нийт 29 хүн нас бараад байна. Эрүүл мэндийн  байгууллагаас ойрын хавьтлуудаас шинжилгээ авч байгаа бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө халдварт өртөж, нууц үедээ байсан иргэдийн шинжилгээнд халдвар илэрч байгаа хэмээн мэдээлж байна.

 

Иргэдийн дунд хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд  дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэсэн хүлээлт байсан ч талаар болсон. Тухайлбал, Засгийн газраас хөл хорионы эдгээр өдрүүдэд дархлаажуулалтын ажлыг зогсоосон. Үүнээс үүдэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс хоёр дахь тунгаа 28 хоногийн дараа буюу хөл хорионы эдгээр өдрүүдэд хийлгэх ёстой байсан ч хойшилж байна. Ингэж хугацаа хойшилж байгаа нь дархлаа тогтцод нөлөөлөх эсэхийг ЭМЯ-наас тодруулахад, "БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцины хоёрдугаар тунг 21-28 хоногийн хугацаанд хийнэ гэсэн заавартай. Гэхдээ хоёрдугаар тунг 21-56 хоногт хийхэд ямар нэгэн дархлаа тогтцод нөлөөлөхгүй гэдгийг БНХАУ-ын өвчний сэргийлэлтийн төвөөс албан ёсоор мэдээлсэн. Судалгааны ажлууд үргэлжилж байна" гэж мэдээллээ.

 

Харин вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдийн тухайд:

 

Баянзүрх дүүргийн иргэн Б. Азжаргал:

 

-Би гуравдугаар сард БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Вакцины хоёр дахь тунгаа дөрөвдүгээр сарын 13-нд тариулах байсан. Гэтэл Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаандаа иргэдийг дархлаажуулахгүй гэлээ. Хөл хорио тогтоосон энэ үедээ халдвар хамгааллын дэглэм баримтлаад, зохион байгуулалттайгаар вакцинжуулбал болох байх гэж бодсон. ЭМЯ-наас Синофарм үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэтэл 56 хоногийн дараа тариулна гэж байна. Ингэж олон хоногийн дараа вакцины хоёр дахь тунгаа тариулахаар үр дүнгүй л болох байх гэдэгт санаа зовж байна.

 

Хан-Уул дүүргийн иргэн Б.Наран:

 

-Эрүүл мэндийн байгууллагаас 28 хоногийн хугацаанд вакцины хоёр дахь тунгаа тариулаарай гэж зөвлөж байсан. Вакцины эхний тунгаа хийлгэсэн өдөр гар утсанд хоёр  тун хийлгэх өдрийн мэдээллийг илгээсэн байсан. Цар тахлын энэ үед ЭМЯ-наас өгсөн зөвлөмж мэдээллийг дагаж мөрдөж байгаа. Гэтэл ЭМЯ-наас өгсөн эхний өгсөн зөвлөмжийнхөө дагуу ажил вакцинжуулалтаа хиймээр байна.

 

Баянгол дүүргийн иргэн Г.Сайхнаа:

 

-Вакцины хоёр дахь тунгаа дөрөвдүгээр сарын 15-нд хийлгэх ёстой. Гэтэл хөл хорионы эдгээр өдрүүдэд вакцинжуулалтыг зогсоолоо. Би буруу санаагүй бол ЭМЯ-ны мэдээгээр эхний тунгаа хийлгэсэн хүмүүст хоёр дахь тунгийн вакцин нөөцөлсөн гэж мэдээлж байсан. Гэтэл нөөцлөөгүй бололтой. Хэрэв нөөцөлсөн байсан бол хөл хорионы энэ үед вакцинжуулбал халдварын тархалтыг багасгахад чухал нөлөөтэй байсан байх. Вакцинаа хугацаанд нь хийлгэмээр байна.

 

Баянгол дүүргийн иргэн Н.Баттулга:

 

-БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Вакцины хоёр дахь тун хийх хугацаа маань энэ хөл хорионы өдрүүдэд таарч байгаа. Би бодохдоо хөл хорионы үеэр вакцин хийлгэчихвэл эрсдэл бага ч болов буурах байх гэж бодсон. Гэтэл дархлаажуулалтыг зогсоолоо. Хүмүүс гадуур олноороо явж байна.  Хатуу хөл хорио гэсэн нэртэй л болохоос биш энгийн өдрүүдийнх шиг хөдөлгөөнтэй байна. Ингэж хөл хорио тогтоож байгаа бол үр дүнгүй л дуусна.

 

М.Насан 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Хан уул иргэн Н.Ц:
Ер нь дэлхий дээр түүхэнд хамгийн их үхэл өлөсгөлөн тахалд нэрвэгдэж тэндээс давж гарсан 2 улс бол Хятад Орос байдгийн бн Түүхийг нь уншаарай. Том хохирол зовлон үзсэн ард түмэн ялж гарсан туршлага ихтэй гаргалгаа нь хамгийн оновчтой бөгөөд зөв байдгийн бнлээ.Орос орны эх орны дайны гамшиг Хятад улсын их өлсөглөнгийн дараах аюулт өвчин тахал ... тэр бгдийг давж чадсан улс гүрэн манайхөршүүд гэдгийг мартах ёсгүй шүү. Бидний цөөхөн Монголчууд элэг бүтэн байж энэ аймшигт тахлыг ялах хэрэгтэй. Бидэнд ВАКЦИН хамгийн чухал!!! 2 хөршөөсөө вакцин авах боломж байгаа дээр авах л хэрэгтэй. Энэ бидний аврал байх шүү. Хятадых худлаа Орсых муу гэж үзэж байгаа ИРГЭД хийлгэх албагүйэ. Харин бусдын эрүүл амьд явах эрхийг бүү үймүүлж бүү саад бол
2021-04-17
Хан уул иргэн Н.Ц:
Синофармын эхний тун хийлгэсэн иргэдийн 2 дахьтун хадгалагдаж байга гэсэн шуудээ. Гэтэл яагаад хийхгуй байгаан бэ Тэр тунгууд хаачваа.Ам ажил нь зөрөөд бншдээ. 300 000 хүн анх ирсэн. 150 000 ыг хийсэн. Үлдсэн тунг хадгалсан гэж хариуцлагатайгаармэдээлж байсан. Одоо хийх хэрэгтэйш дээ. Юу болоод байгаан бэ. Манай улс ийм Гэнэтийн аюул гархад Ямарч бэлтгэлгүй зохион байгуулалтгүй хамгийн гол нь СЭТГЭЛГҮЙ байгаа нь харагдаж байна. Аль л өнгөрсөн зун эмлэг барих байсан шүү дээ. ТӨРӨӨС зохицуулалт хих л байсан СЭНДВИЧ хавтангаар хийж дулаалаг хийгээд ХАМГИЙН ГОЛ НЬ АГААРЖУУЛАЛТ ЦЭВЭР БОХИРЫН л асуудалш дээ!!!!!
2021-04-17
Pizda 2 dagia taruylmaar bna:
Morin tolgoit neeree sug uymaa
2021-04-15
Dampuurtsiin be nuuts uldeekhgui taridag
2021-04-15
Za zailaa
2021-04-15
Зочин:
Ямар ч л байсан вакцинаа л хурдан татдаа байхгүй вакциныг юун 2 дахь тун хугацаа хэтэрлээ гэж юуч байхгүй юм чинь.Одоо орсын спутникV,хятадын синофарм,астразеника орж ирнэ тэхээр нь тариул түшэээс одоо бүгд дууссан
2021-04-15
zochin:
China ?? ?? ?? Vaccine COVID-19 asuudaltai shuu ! ! !
2021-04-15
Za zailaa
2 dakhi tun bol BOOster tun khugatsaa eruusuu aldaj bolokhgui tun udval barag ekhnii tungaal dakhaij khiilgej baina gej bod
2021-04-15
Ankhaar!!!!!!!!!!!:
Sinofarm vaccin 21-28 khonogtoi !!!!!! Uildver ni khezee ch khugatsaa sungaagui!!! Udval ur dungui bolokh magadlal mash undur !!!!! Arabiin ulsuud 21 khonogiin zaitai 3 dakhi tung khiigeed ekhelsen bna uchir ni darkhalaa togtolt mash muu baigaa uchraas!!!!!!
2021-04-15
dolgor:
28HONOG BSANAA BKTSIN DUUSANGUUT 58 HONOG BOLDOG GENEE
2021-04-15
Oyun:
Tegehgui bol medeej irged “BOSONO” biz dee. Ingej ard tumnee huurch argalahaas oor arga baihgui boljee. Eronhii sais zaluu hun bolohooroo 6 sariin daraa dahiad l tariulchihana l daa ehnii tungaa. Esvel paizer ch ymuu Moderng tariulchihana l biz. Erh ni baigaa ym chini.
2021-04-15
Oyun:
2 dahi tungaa hiilgej darhlaatai nolmoor bnshdee /Unen l ym bol/. Am ajil hoer ni ald delem zorood baih ym. Toonoos chanar ni deer baimaar ymaa. 2 dahi tun hiih vaccinee tootsoolj uldeelguigeer olon hund tarisan bolj toonii hiinoos hootsoldood ter hiilgesen olon hun ni haldvar avaad ur dungui bolood l. Esvel Hytad uls MGL chuud deer turshilt hiigeed baigaa ym uu? Ehleed 28 dahi honogt ni 2 dahi tung ni hiine gechiheed odoo bolohoor ochnoon honoriin daraa bolno gej baidaa ni hachirhaltai sejigtei sanagdaj bn shuu! DEMB burtgegdeegui vaccine gee biz dee. Tegeheer yalt ch ugui bid chini “turshlagiin tuulai” l bolj bh shig bn gaa. Hymarsaar baital hamag darhlaa ni “0” bolloo doo.
2021-04-15