Геополитикийн замын уулзвар дээрх МОНГОЛ
2021-04-15

 

Олон улсын тоймч Сергей Саянко infoshos.ru цахим хэвлэлд Монгол Улс ШХАБ-д элсэхтэй холбоотой асуудлаар нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна.

 

Ердөө 3.3 сая хүн амтай эртний Монгол АНУ, Хятад, Орос гэсэн гурван том гүрний Еврази дахь нөлөөллийн төлөөх тэмцэлд геополиткийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх үл анзаарагдам нэр дэвшигч болж мэдэх нь. Тиймдээ ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг санал болгосон Москва, Бээжингийн саналыг Улаанбаатар нухацтай бодож байгаа юм. Энд сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард л Орсын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов мэдэгдэл хийхдээ Монгол Улс ШХАБ-д элсэх хүсэлтээ гаргавал ЛХУ дэмжихэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсний дээр гэхдээ Орос улс "Монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх" эрмэлзэлгүй гэдгийг яаравчлан онцолж байлаа.

 

Өмнө нь Монгол Улс Евразийн улс төр, эдийн засгийн эвсэлд нэгдэх сонирхлоо илэрхийлж байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ Монгол Улс АНУ Хятад, Оростой харицлаа нь хурцдаж байгаа нөхцөлд хөндлөнгийн байр суурьтай үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Өмнө нь Хятад болон ЗХУ, АНУ болон ЗХУ-ын зөрчилдөөн дунд оролцож байсан гунигт туршлагаа санаж, хүйтэн дайн хэлбэрийн геополитикт татагдан оролцохыг монголчууд хүсэхгүй байгаа гэж зарим шинжээчид үздэг. 

 

Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орноор 17 жил байсны эцэст энэ байгууллагын бүрэн эрхэт гишүүн болох Орос, Хятадын саналыг шүүрэн аваагүй гэдэг нь анх харахад гайхмаар санагдаж мэдэх. Гэхдээ Улаанбаатар урьдын адил "гуравдагч хөршийн" бодлогыг урьдын адил баримтлахыг хичээж байгаа гэдгээр саналыг хүлээж аваагүй гэдэг нь хялбархан тайлбарлагдана. "Хэнтэй ч дотносохгүй, гэхдээ бүгдтэй нөхөрлөнө" гэсэн зарчмаар Дорнын төдийгүй Барууны орнуудтай ч харилцах зарчим гэсэн үг. Монгол Улс "гуравдагч хөрш" гэж АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос улсуудыг нэрлэдэг. Тиймээс ч ШХАБ-д элсэх нь эдгээр орнуудтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж Монгол үзэж байгаа юм.

 

Гэхдээ үүний зэрэгцээ Улаанбаатар ШХАБ-д элсэх тухай Орос, Хятадын саналыг нэг мөр таягдан хаяхгүй л байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь энэ улсын ойрын 50 жил мөн 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлно гэж үздэг. Яг ийм шалтгаанаар, энэ асуудлыг улс төрчдийн хаалттай хуралдаан дээр биш харин бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж Монголын зарим шинжээчид үздэг юм. 

 

Монголын улс төрийн хүрээлэл дунд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч гишүүн л байхад хангалттай гэсэн байр суурийг дэмжигчид болон ШХАБ-д элсэхийг дэмжигчдийн хооронд зөвшилцөлд хүрээгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Монгол Улс ШХАБ-д элсэхийн эерэг болон сөрөг талуудыг үнэлж, цэгнэн харж байгаа нь ойлгомжтой. 

 

ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болж, үйл ажиллагаанд нь оролцвол Орос болон Хятад улс Монголд илүү найрсаг хандаж, Монгол Улс ШХАБ-ын томоохон төслүүдэд идэвхтэй оролцох боломжтой болно. Монгол Улс ШХАБ-ын эдийн засгийн үр өгөөжийг нэн тэргүүнд харж, үнэлж байгаа гэдгээс нь үзвэл том төсөлд оролцох боломж нь Монголын хувьд ШХАБ-д элсэх тун чухал хүчин зүйл. 

 

Гэхдээ сөрөг талууд ч бий. Тухайлбал, ШХАБ-д элсэн орсны дараа Монгол Улс бие даасан гадаад бодлого явуулах боломж нь хумигдана. Учир нь Монгол Улсын ШХАБ-ын ерөнхий бодлогод үйл ажиллагаагаа их бага хэмжээгээр нийцүүлэх шаардлагатай болох юм. Түүний зэрэгцээ ШХАБ-д элсэн орсноор Евразийн холбоо хамтын ажиллагаанд Монголын "гуравдагч хөрш" болох Европын холбоо болон АНУ-тай харилцах  харилцаанд эрх тэгш байдлыг хангах шаардлагтай болно. Ийм ирээдүйг Улаанбаатар төдийлөн хүсэхгүй.

 

ШХАБ-д төдийлөн ойртохоос цааргалж буй өөр нэг хүчин зүйл нь энэ байгууллага Төв Ази (Киргиз, Казахстан, тажикистан, Узбекистан улсууд ШХАБ-ын гишүүн)-тай нягт холбоотой байдал. Орос, Хятад улс Дундад Азийн орнуудыг ихээхэн оролцоотой байлгах сонирхолтой байдаг. Харин энэ бүс нутаг дахь улс төр эдийн засгийн  асуудлыг шийдэхэд Монгол Улс татагдан оролцохоос эмээж, Төв Азийн сэдвээс хол байхыг эрмэлздэг бөгөөд ШХАБ-д элсэн орвол энэ байгууллагын гишүүний хувьд Монгол энэ асуудлуудаас зайлах аргагүй болох юм.

 

Эдгээр шалтгаануудын улмаас, одоогоор Монголын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт нь Орос Хятадаас хамааралтай байхаас зайлсхийн, хоёулантай нь ижил тэгш харилцах явдал болж байна. Монгол Улс газарзүйн байрлалынхаа ачаар хөндлөнгийн байр суурь эзлэн, Москва, Бээжингийн хоорондын "гүүр" болох үүрэг нь энэ улсад болоод л байгаа. Үүний зэрэгцээ, Зүүн Хойд Ази дахь хоёр хүчирхэг гүрний нөлөөлийг тэнцвэржүүлэх буферын үүргийг Монгол гүйцэтгэж байна. Чухамхүү энэ байр суурь нь Монголыг бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах чухал элемент болгож байгааг шинжээчид онцолдог юм. 

 

Өнөөгийн нөхцөлд Монгол Улс ШХАБ-ын хамгийн "хүсэмжит" гишүүн, харин хамгийн "асуудалтай" ажиглагч болж байна гэж зоригтой хэлж болохоор. Орос, Хятад гэсэн ШХАБ-ын хоёр тэргүүний хооронд байрладаг гэдгээрээ Монгол энэ байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй татагдан оролцчихоор. Гэхдээ байнгын ажиглагчийн статус авснаасаа хойш олон жилийн дараа ч Монгол Улс байнгын гишүүн болоогүй, мөн статусаа өөрчлөх тод томруун эрмэлзэл гаргаагүй л байна.

 

Тиймээс, ойрын үед Монгол Улс ШХАБ-д байнгын гишүүнээр элсэнэ гэж хүлээх хэрэггүй л болов уу. Түүнчлэн, нөгөө талаас, Зөвлөлтийн дараах үеийн Төв Азид ихээхэн гардаг алан хядлага, экстремизм, хар тамхины наймаа зэрэг бүс нутгийн аюул занал, сорил нэмэгдэхийн хэрээр Монгол Улс ШХАБ-д элсэн бодлоо дахин нэг нухацтай тунгаах шаардлагатай болгож ч мэдэх юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэрэггүй
2021-05-01
Бүс ба зам
2021-04-17
Би монгол хүн:
Ажиглагч байх нь дүүрэн хангалттай
2021-04-15
Зочин:
Монгол улс харин аугаа их НАТО-д элсэх хэрэгтэй.
2021-04-15
B:
Монгол ШХАБ д элсэж болохгүй..Ёстой хамгийн хэрггүй зүйл.
2021-04-15
Монгол ШХАБ-ын гишүүн болвол монгол хятадын нэг муж болсон гэсэн үг.
2021-04-15
Z:
Hunii erhend jargahaar uuriin erheer zob ..
2021-04-15
B:
Монгол ШХАБ д элсэж болохгүй..Ёстой хамгийн хэрггүй зүйл.