Хүнээр туршилт хийхээ хэзээ болих юм, Эрүүл мэндийн сайд аа!
2021-04-15

Манай улсын Эрүүл мэндийн яам өчигдрөөс ковид-19-ийн халдвартай тэмцэх аргаа өөрчилсөн гэнэ. Ингэхдээ ХӨСҮТ-ийн тандалтын багийг дүүргүүдэд хуваарилж, халдвартай иргэдийг, хүнд хөнгөнөөр нь ялгах гэнэ. Хүнд бол ХӨСҮТ рүү шилжүүлж, халдвартай хүний ойрын хавьталуудыг үнэлж, хөнгөн байсан ч эмнэлэгт хүргэх тактикийн өөрчлөлт хийж буйгаа өнөөдөр мэдэгдэв.

 

 

Хэдхэн хоногийн өмнө үхчихгүй л бол гэртээ бай хэмээн эмнэлгээс олон олон хүнийг буцааж байв. Иргэд аргаа ядахдаа цахим хуудсанаа бичиж, аврал эрж байлаа. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яам гэрт нь тусгаарлаж, гэртээ өөрөө өөрийгөө эмчлэх тактикийг барьж байсан гэсэн үг. Өөрийгөө ажигла, витамин уу гэхээс өөр зааваргүй байсан. Дүүрэг, өрхийн эмч нар нь хянаж байгааг нэрээр нэг хэсэг халдварыг сул задгай тавьж, халдвартай иргэдийг хайнга орхисон. Үүний гайгаар хүндэрсэн өвчтний тоо нэмэгдэж, нас баралт өсөн, иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдах тохиолдол ч гарав. Тиймээс Эрүүл мэндийн яам халдвартай тэмцэх аргаа өөрчилж, хүчээ хуваарилжээ.

 

Өмнө нь халдвартай бүхнийг ХӨСҮТ рүү чирж, хамаг хүчээ татаж, тарамдуулсан. Хаа хол Ховдод очсон автобустай хүмүүсийг онгоцоор тээвэрлэж авчран, ХӨСҮТ-д ачаалал нэмж байлаа. Халдварыг зөвхөн ХӨСҮТ эмчилнэ хэмээн эндүүрсний гороор эмч ажилчид нь ачааллаа дийлэхгүй туйлдлаа. Аль эрт дүүрэг хороо, аймаг, сумдад хуваарилж, халдвар гарсан газар нь эмчилж, эмч ажилчдад дадлага, туршлага болгох байв. ХӨСҮТ-ийн хүч дутагдаж, туйлдсаны дараа л алдаагаа гэнэт ухаарсан мэт тактикаа өөрчилж, хүчээ хуваарилж байна.

 

Манайд халдвар гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл аргаа олоогүй, шийдвэрээсээ эргэж буцан, иргэдийг тархийг эргүүлсээр байна. Халдвартай хүмүүс нь хаана хандахаа мэдэхгүй, гэртээ айж эмээж сууна. Хэдийг хүртэл хүн дээр туршилт хийх юм бэ, Эрүүл мэндийн сайд аа?!

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Гэрт нь тусгаарлачихаад ХӨСҮТ-д хэвтсэнээр авсан. Ажиллаж байгаа моторгүй ажилчид илүү цаг, тэтгэмж авч чадахгүй туйлдтлаа ажиллаж байхад хэн 1 даргынхамаатан ахдүү 10жилийн өмнөх сайдын хамаатан, эсвэл дарга нарт сөхөрч унатлаа пялдагаддаг хүмүүс ковидод ажиллаагүй ч тэтгэмж авч, илүү цагын хөлс бодуулж аваад сууж байх нь ХӨСҮТн үнэн төрх
2021-04-17
tergel:
Odoo mungu hereg bolood gertei bgaa humuusiig emneleg hevtuulj heden vitamin ugch honogiin mungu huraah argaa oljee
2021-04-16
Ядуус бидний амьдралыг даанч ойлгохгүй юм даа
2021-04-15
Гадны орны туршлага өөр шүү, гадныханы амьдрч байгаа орчин манай орчин шал өөр шүү жишээ нь хоёр ОО тоы айл орон сууц хэд билээ бүгд ийм орон сууцанд амьдрах уу энгийн жишээ
2021-04-15
САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ ГЭДЭГ ҮЛГЭРИЙГ МАН АМЬДРАЛ ДЭЭР ХАРУУЛЖ ӨГЧ БАЙНА. ӨДӨР ӨДӨРТ СОЛИОТОЙ СОЛИОТОЙ ЮМ ЯРИАД Л.... ШАДАР САЙД НЬ НУТГИЙН АХААСАА ВАКЦИН ГУЙГААД Л АЛЖ ӨГЧ БАЙНА ДӨӨ.ЭНЭ НЭГ МУХАР БУХАНДАЙ ШИГ САЙД Ч ГЭЖ ЯРЬЖ Ч ЧАДАХГҮЙ, ЗҮГЭЭР ГӨЛИЙСӨН, ЧИГЭЭРЭЭ ДҮЛСЭН Л АМЬТАН БАЙХ ЮМ. ИЙМ САЙД Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. ЭМЧЭЭ ХИЙСЭН БОЛ ДЭЭР БАЙЖ ДЭЭ.
2021-04-15
хангал:
Эрүүл мэндийн яам ажлаа хийгээчээ, арай л дэндүү хариуцлагагүй байна шүү, өдөрт хэдэн хүн үхсэнийг мэдээлэхээс өөр юу хийж байнаа
2021-04-15
Хн, туршилт хийж чадахаар улс ч биш,. Хачин юм бичихээ больмоор юм
2021-04-15
Зочин:
Биднээр тоглохоо болиочээ. Төрд чинь урьдаас тооцоолсон бодлого, стратеги гэж байдаг шүү дээ.
2021-04-15
зочин:
Мөнхсайхан сайд байсан бол шал өөр ажиллаж байгаад аа, энэ маанайсан бүтэхгүй нөхөр байна аа,,, үнэхээр чадваргүй
2021-04-15
Зочин:
Хүнээр тоглогчид үхсэн ч айхыг болсон аврагууд.Зорилтод бүлэгт хийх вакцин ямар замаар алга болов?????????
2021-04-15
Mongol Turd Ezen baina u?:
China ?? ?? ?? Vaccine Tur Neg udaa Ard Tumendeeree Mongol Hynd Turshilt hiilee L.Oyun-Erden
2021-04-15
Mongol Turd Ezen gej baina u?:
" Oyun-Erden Erunhii Said " aa Bayrlah Hergtei ! ! ! China ?? Vaccine hiij Tur Neg udaa Ard Tumendeeree Mongol Hyn deer turshilt hiilee ! ! !
2021-04-15
За ёстой зөвөө. Гэрт тусгаарлана гэж юу байхав. Үүнээс чинь халдвар тархаж бна. Яадаг ч байсан эмчийн бараатай газар л байлгах хэрэгтэй.
2021-04-15
Иии:
Морь унсан морин толгойтын засаг
2021-04-15
Lalaruud:
Barits aldaj sandraad khamag vaccinaa shakhaad odoo nuutsgui tegekheer 21 khonog deerkh khumuus yakhiin
2021-04-15
Morin tolgoit l etsiin shiidever gargaj baigaa sh dee
2021-04-15
Unen khelj:
Ene ch dangaaraa medekhhui etsiin etsest morin tolgoitiin khiij baigaa ajil sh dee
2021-04-15
Ярих гэж бүр дүлэгнээд, үгээ зөөж ядаад...
2021-04-15
Pizdetsuud yum aa
2021-04-15
Төр нь хүчгүй:
ЗГ нь чаваргүй, хүнлэг сэтгэлгүй аймшигтай Монгол болжээ
2021-04-15
Enenii said gej yu bdgiin. Buur arai denduu mah
2021-04-15
Ene said muu ajillaj bga shde.chaddag xund ajlaa ogoorei.
2021-04-15