Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүссэн
2021-04-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын дарга Буянтогтох мэдээлэл өглөө. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох:

 

-Сүүлийн үед тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүнд, нэн хүнд хүний тоо өмнөх нэг сараас 28-30 дахин нэмэгджээ. Энэ нь хүний нөөцийн хомсдолыг шууд үүсгэж байна. Эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байгаа. ЭМЯ-наас УОК, НЭМҮТ-тэй хамтран ор дэлгэх ажлыг үе шаттайгаар нээгээд явж байна. Гэсэн хэдий ч хүний нөөцийн хомсдол үүссэн. Одоогоор Улаанбаатар хотод 18 эрүүл мэндийн байгууллагын 3060 эмчилгээний ор дэлгэсэн байна. Хоёр төрлийн шалтгаанаар эрүүл мэндийн ажилчдын хомсдолд ороод байгаа. 

 

Нэгдүгээрт, эмнэлэгт 14  ажиллаад гараад 14 хоног тусгаарлагддаг. 

 

Хоёрдугаарт, халдвар бүх нийтэд тарсан тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлж байх явцдаа хавьтал болоод зайлшгүй тусгаарлагдах шаардлага гарч байгаа. 

 

Одоогоор ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн газартай хамтран  дайчлагдан ажиллах эмч ажилчдын судалгааг гаргаад явж байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
14 honog ajillaad 7 honog tusgaarlah.
2021-04-16
Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагатай! Байна! Эсвэл цахимаар хийх!!!!!!!!
2021-04-16
Боломжтой анагаахын оюутан, цэрэг, цагдаа, иргэдийг дайчлах Ковид эмчлэх аргыг сургах, заах хэрэгтэй. Иргэдээ аврах гол зорилгоо. Том заал, сургууль болохгүй хээрийн эмнэлэгүүд нэн даруй байгуулах шаардлагатай байна. Дайны нөхцөл байдал орох шардлагатай! Тэр мал оргисон Амарсанаа яасан бэ? Таг. Ковидын эсрэг арга хэмжээнд улс төрчдийн шийдвэр хэрэггүй, мэргэжлийн хүмүүсийн гүйцэтгэл, цагдаа, цэрэг, эмч эрдэмтэд оролцох шаардлагатай байна. Тэр попурий Оюун-Эрдэнэ, Амарсанаа, ямарч туршлаггүй Сумьяа нар ажлаа чаддаг хүмүүст яжлаа нэн яаралтай өг!!!! Цаашид ковидын өвчин , нас баралт сансрын хурдаар өсч байна.
2021-04-16
Зочин:
Эрүүл мэндийн салбарын ажилчдаа хамгаалах юм юу ч хийхгүй өдөр шөнөгүй ажиллуулаад тэгээд нэмэгдэл цалин ч үгүй вакцинд ч хамруулахгүй байна. Тэд нар ч хүн. Ар гэртээ ямар их эрсдэл дагуулан ажиллаж байгаа билээ. Хамгийн трүүнд эрүүл мэндийн салбарын ажилчдаа анхаар. тэд эрүүл байж бусдыгаа аварна.
2021-04-16