Иракт алан хядагчдын эрдэнэсийг олжээ
2021-04-16

2014-2017 оны хооронд "Исламын улс" алан хядах байгууллагын дайчдын бэхлэлт байрлаж байсан Мосул хотоос Иракийн цагдаагийнхан 1.5 сая гаруй доллар, үнэт чулуу бүхий эрдэнэсийг олсон талаар РИА Новости мэдээлжээ. 

 

Иракийн цагдаагийн газрын мэдээлснээр, алан хядагчид мөнгө, алт болон мөнгөн зоосыг нутгийн иргэдээс хураан авдаг байсан бөгөөд эдгээрийг хотын хуучин хорооллын нэгэн байшинд газар ухан нууж байсан гэнэ. Эндээс зуун долларын дэвсгэртүүдээс бүрдсэн 1 590 000 доллар, 15 килограмм мөнгө, 17.5 килограмм мөнгөн гулдмай, зоос цохих зорилгоор бэлтгэсэн 500 грамм алт олджээ.

 

Өмнө нь, энэ улсад 2019 оны гуравдугаар сард алан хядагчдын нуусан эрдэнэс олдсон талаарх мэдээлэл гарч байлаа. Тодруулбал Иракийн хоньчид "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эрдэнэсийг олсон талаар Al-Arabiya телевиз мэдээлж байсан юм. Тухайн хайрцганд бэлэн мөнгө, 25,7 сая ам.долларын үнэ бүхий үнэт металлууд хадгалагдаж байсан гэнэ. Энэхүү хайрцгийг алан хядагчдынх гэдгийг Иракд хоригдож байгаа "Исламын улс" бүлэглэлийн тэргүүн асан аль-Багдадигийн тэргүүний хамсаатан Махаммед Ислам Али Сажет баталж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин