Сүүлийн өдрүүдэд АНУ-д өдөр бүр галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ар араасаа гарсаар байна. Пүрэв гарагт Техас мужид гэмт этгээд нисэх буудлын орчимд гал нээсний улмаас хэд хэдэн хүн шархадсан талаарх мэдээлэл гарч байлаа. Харин үүний араас Индиана мужид ноцтой хэрэг гарчээ.
АВС агентлагийн мэдээлснээр, Индиана мужийн Индианаполис хот дахь FedEx шуудангийн компанийн нэгэн хэлтэст галт зэвсэг ашигласан гэмт хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийн улмаас таван хүн амиа алдаж, өөр хэд хэдэн хүн шархадсан байна.
Индиана мужийн цагдаагийнхны мэдээлснээр, хүмүүс рүү гал нээсэн этгээд амиа хорложээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар пүрэв гарагийн 23 цагт (Улаанбаатарын цагаар баасан гарагийн 11.00) гарсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |