Японы дэд сайд: Атомын цахилгаан станцаас гарсан усыг ууж болно
2021-04-16

Осол гарсан "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг уух боломжтой гэж Японы дэд сайд, Сангийн сайд Таро Асо мэдэгджээ. 

 

"Энэ ус Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрсөн хэмжээнээс найм дахин цэвэр. Тиймээс энэ усыг уух бүрэн боломжтой, энэ бол ойлгомжтой хэрэг" хэмээн Таро Асо мэдэгджээ.

 

"Фукушима-1" атомын цахилгаан станц дээр 2011 оны гуравдугаар сард газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй осол болсон юм. Улмаар хөргүүр болон эрчим хүчний хангамжийн системүүд эвдэрсэн. Энэ станц дээр хуримтлагдсан усны ихэнх хэсгийг тэнгис рүү цутгах шийдвэрийг Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гаргасан бөгөөд усыг цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн гэж Японы эрх баригчид онцолж байгаа юм.

 

Одоогоор энэ станцын нутаг дэвсгэрт дээр ган саванд 1.25 сая литр ус хуримтлагдсан байна. Эдгээр уснаас цацраг идэвхт бодисуудыг цэвэршүүлсэн гэх ч уснаас цэвэршүүлэх боломжгүй тритийн изотопууд энэ усанд агуулагдаж байгаа аж. Гэхдээ тэнгист усыг цутгаснаар энэ бодисын далайд агуулагдах хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон ундны усанд агуулагдах зөвшөөрөгдөх хэмжээнээс давахгүй гэж Японы тал үзэж байгаа юм.

 

Япон улс ийм шийдвэр гаргасны дараа Өмнөд Солонгос, Орос зэрэг орнууд тайлбар мэдээлэл шаардсан бол Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч "Фукушима-1" станцын усыг уухад ямар ч аюулгүй гэж хэлсэн Японы албаны этгээдүүдэд хандан өөрсдөө ууж туршихыг санал болгож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
яг үнэн шүү:
Ууж болох юм бол далайд асгах хэрэг юун? Өөрсөдөө л ууна биз
2021-04-18
Уух боломжтой юм бол уугаач. Далайд асгах хэрэггүй.
2021-04-17
Холион бантан:
Японы дэд сайд, Сангийн сайд гэсэн байх юм. Ямар яамны дэд сайд, бас дээр нь Сангийн сайд хийдэг хүн үү, их л сонин байна. Орчуулгаа жаахан хянаж байвал зүгээр баймаар. Ерөнхий сайдын орлогч, манайхаар шадар сайд биш үү? Японоор 副首相   
2021-04-16
Холион бантан:
Японы дэд сайд, Сангийн сайд гэсэн байх юм. Ямар яамны дэд сайд, бас дээр нь Сангийн сайд хийдэг хүн үү, их л сонин байна. Орчуулгаа жаахан хянаж байвал зүгээр баймаар. Ерөнхий сайдын орлогч, манайхаар шадар сайд биш үү? Японоор 副首相   
2021-04-16