Хатан хаан II Елизавета нөхрийнхөө авсан дээр захидал үлдээжээ
2021-04-19

Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Эдинбургийн гүн Филиппийг сүүлчийн замд нь үдсэн бөгөөд түүнийг Винзорын цамхагийн нутаг дэвсгэр дээр түр оршуулсан юм. 

 

Энэ үеэр Филипптэй 73 жил хамт амьдарсан хатан хаан II Елизавета нөхрөө сүүлчийн замд нь үдэхдээ авсан дээр нь захидал үлдээсэн гэнэ. Энэ захидлын нүүрэн хэсэгт "Лилибетээс" хэмээн бичсэн байсан гэж People сэтгүүл мэдээлжээ. 

 

Хатан хаан багадаа нэрээ хэлж чаддаггүй байсан тул түүний аав, VI Георг хаан "Лилибет" гэдэг хоч өгсөн гэнэ. Хожим нь энэ нэрээр Елизаветаг түүний нөхөр Филипп дууддаг байжээ. Тэд 1947 онд гэрлэж, хамтдаа 73 жилийг өнгөрүүлсэн юм.

Энд дуулгахад, бямба гарагт болсон салах ёс хийх арга хэмжээнд цар тахлын улмаас дээд тал нь 30 хүн оролцох ёстой байсан тул гагцхүү ойрын төрөл төрөгсөд оршуулгад оролцсон байна. Мөн иргэдийг Винзорын ордон болон хатан хааны бусад орднуудын ойролцоо олноор цуглахгүй байхыг хүсчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин