Өнөөдрөөс COVID-19 ERSDEL систем хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ
2021-04-19

 

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL систем өнөөдрөөс монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ. Цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй.

 

Өдгөө тус системийг дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

 

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

 

COVID-19 ERSDEL систем нь

 

  • Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.

  • Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй

  • Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.

  • Дата унахгүй

  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

 

Хэрвээ та iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

 

Мөн та тус системийг МОНГОЛ хэл дээр ашиглах бол утасныхаа хэлийг Монгол хэл дээр солиорой.

 

 

 

Эх сурвалж: Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар 

Shuud.mn
Сонин хачин
sh, sodnomtseren:
covid 19 ersdel -iin irsen kodiig sanamsargvi ustgachihlaa dahij vaj avah be 99118054
2021-04-23