Байден америкчуудыг вакцин тариулахыг уриаллаа
2021-04-19

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден дөрөвдүгээр сарын 18-ны өдөр NBC телевизийн нэвтрүүлгийн үеэр америкчуудад хандан аль болох хурдан вакцинд хамрагдахыг уриалжээ. 

 

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн АНУ-ын насанд хүрсэн бүх хүн амд вакциныг хүртээмжтэй болгохоор эрх баригчигд зорьж байгаа талаар Жо Байден онцолсон байна. Вакцинжуулалт үнэ төлбөргүй хийгдэх бөгөөд коронавирусийн халдвараас сэргийлэх, эдийн засгаа сэргээх, хэвийн амьдралдаа эргэн ороход дэм болох үүднээс вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй хэмээн Байден мэдэгджээ. 

 

Мөн вакцинжуулалтын хоёр тунд хамрагдсан болон вакцин тариулахаар төлөвлөж байгаа иргэдэд талархаж байгаагаа илэрхийлээд иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг уриалсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин