Завхан аймагт шинээр 14 тохиолдол батлагдаж, нийт халдвар 35 боллоо
2021-04-19

2021 оны 4-р сарын 17-ны өдөр Ховд аймаг руу Улиастай сумын 191, Баянтэс сумын 4, Алдархаан сумын 2, нийт 197 иргэний PCR шинжилгээний сорьц тээвэрлэснээс Улиастай сумын 14 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

 

Нэг иргэн нь нас барсан. Халдвартын тасагт шилжүүлсэн 3 иргэн, гэрийн тусгаарлалтад байгаа эрсдэл өндөртэй нэгдүгээр хавьтлын 10 иргэн халдвар авчээ.  Улиастай суманд тогтоосон ТЭГ ЗОГСОЛТ-ыг 2021 оны 4-р сарын 25 хүртэл сургахаар шийдвэрлээд байна.

 

Тосонцэнгэл суманд голомт тодорхойгүй 2 иргэн коронавирусний халдвар авч, мөн нэг иргэн нас барсан тул ТЭГ ЗОГСОЛТ-ыг үргэлжлүүлж байна. Ойрын болон дам хавьтлын 130 гаруй иргэн байгаагаас 66 иргэнд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 40 иргэний хариу эeрэг гарсан. Иймд шинжилгээг баталгаажуулахаар PCR сорьцыг өнөөдөр Архангай аймаг руу тээвэрлэж байна.

Ийнхүү Завхан аймагт коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 35 боллоо.

 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

Shuud.mn
Сонин хачин