ШУУД: Шинээр 889 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2021-04-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.19/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  889 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 22 884 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  767 нь Улаанбаатар хотод, 118 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Увс аймагт 5, Хөвсгөлд 3, Баян-Өлгийд 1, Завханд 2, Ховд аймагт 18, Булган 1, Сэлэнгэ 4, Архангайд 5, Төвд 29, Хэнтий 3, Өвөрхангайд 4, Дундговь 1, Дархан-Уул аймагт 16, Орхонд 26  тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 524 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 12 401   болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 49 болж байна. Тухайлбал,

 

  • Дөрөвдүгээр сарын 11-нд, 75 настай эмэгтэй онош батлагдсан

  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 55 настай эмэгтэй хэвтэн эмчлүүлж байсан 

  • Баянзүрх дүүргийн 4-р хороонд амьдардаг 34 настай эрэгтэй 

  • Гуравдугаар сарын 31-нд 57 настай эрэгтэй, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд 61 настай эрэгтэй онош батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан

 

Өнөөдрийн байдлаар 3366 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2193 хүн хөнгөн, 869 хүндэвтэр , хүнд 241 , маш хүнд 63 хүн байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Зураг 1000 үг өгүүлнэ. https://ibb.co/S73cDz3
2021-04-19